2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » М.Зоригт сайд “Чингис хаан” нисэх буудалд гэнэтийн шалгалт хийлээ

М.Зоригт сайд “Чингис хаан” нисэх буудалд гэнэтийн шалгалт хийлээ

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

М.Зоригт сайд “Чингис хаан” нисэх буудалд гэнэтийн шалгалт хийлээ

 

Зам тээврийн сайд М.Зоригт ажлаа аваад удаагүй байхдаа “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд бууж байгаа гадаад нислэгийн зорчигчид онгоцноос буугаад 15 минутад багтаан ачаагаа аваад гарч ирж байхыг даалгасан. 

 

Хэт удаан байна гэсний дагуу ачааны сканнерын тоог нэмж, зорчигчдод хүндрэл учруулахгүй байх даалгавар өгснийхөө дагуу өнөөдөр очиж гэнэтийн шалгалт хийлээ. 

 

 

Тэрбээр “Эйр чайна”-гийн Бээжингийн нислэгийн зорчигчдыг бууж ирэхэд нь хоолойноос эхлэн тосож угтан авагчдын танхимд гарч иртэл нь цаг харсан аж.  Эхний зорчигч 9 минутад, сүүлийнх нь 14 минутад гарч ирсэн байна. 

 

Ямар ч байсан “Чингис хаан” онгоцны буудлынхан салбарын сайдынхаа өгсөн үүрэг даалгаварыг боломжийнхоо хэмжээнд биелүүлж.   Гэхдээ энэ бол нэг онгоц буусан тохиолдлынх. Хэрэв 200 гаруй зорчигчтой хоёр  онгоц зэрэг буувал энэ хугацаа уртсах нь тодорхой юм. Ямар ч байсан “Чингис хаан” онгоцны буудлын үйлчилгээ сайжирч, хурд нь нэмэгдэж эхэллээ.

 

М.Зоригт сайд “Чингис хаан” нисэх буудалд гэнэтийн шалгалт хийлээ

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn