2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Ерөнхий сайдыг огцруулах саналд Д.Хаянхярваа гишүүн нэгдэхээ илэрхийллээ

Ерөнхий сайдыг огцруулах саналд Д.Хаянхярваа гишүүн нэгдэхээ илэрхийллээ

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Ерөнхий сайдыг огцруулах саналд Д.Хаянхярваа гишүүн нэгдэхээ илэрхийллээ

 

Монгол улсын Үндсэн хуулийн 25-р зүйлийн нэг хэсгийн 6, УИХ-ын тухай хуулийн 7-р зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 4-р зүйлийн  2-т заасныг тус тус үндэслэн  Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг  УИХ-ын гишүүн Г.Уянга өргөн  барихаар өнгөрсөн  сараас эхлэн УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулсаар байгаа билээ.

 

Одоогоор уг тогтоолын төсөлд  Г.Уянга, Ц.Даваасүрэн,  Х.Болорчулуун,  С.Ганбаатар, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, Р.Амаржаргал, О.Баасанхүү, Ж.Энхбаяр нарын  10  гаруй гишүүн гарын үсэг зурсан. Тэгвэл Ерөнхий сайдыг огцруулах саналд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нэгдэж буйгаа твиттер хуудсаар мэдэгдлээ. Тэрбээр "Би биш бид зурна" гэсэн юм.

 

 

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах болсон шалтгаан нь, АНЭУ-д айлчлах үеэрээ  Оюутолгойн орд газрыг  ашиглах гэрээний нэг тал болох Рио Тинто болон  өөр компанитай “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө” гэгчид  Монгол улсын  Засгийн газар гарын үсэг зурахдаа УИХ-д мэдээлэлгүйгээр “далд уурхайн санхүүжилт” нэрээр Оюутолгойн  ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нь өөрөө огцрох үндэслэл хэмээн Г.Уянга гишүүн үзэж буйгаа төсөлдөө тусгажээ.

 

Хэрвээ 20 орчим УИХ-ын гишүүн гарын үсэг зурвал тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх боломжтой болох юм. 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.