2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » ШУТИС сургалтын төлбөрөө үндэслэлгүйгээр нэмсэн гэв

ШУТИС сургалтын төлбөрөө үндэслэлгүйгээр нэмсэн гэв

Нийтлэлийн төрөл: Нийслэл

ШУТИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж сургалтын төлбөрөө нэмэх шийдвэр гар­гажээ. Ингэхдээ сур­гуу­лийнхаа оюутны зөвлөлд мэдэгдэлгүйгээр нэмсэн аж. Тиймээс тус сургуулийн оюут­ны зөвлөл эсэргүүцэж бай­гаагаа өчиг­дөр хэв­лэлийнхэнд мэ­дэгдлээ. 

Боловролын  тухай     хуульд ТУЗ-ийн дөрвөн оюу­т­ныг хамт олноороо сон­гоно гэсэн заалт байдаг бол энэ удаад ТУЗ-ийн оюут­нуу­дыг хуулийн дагуу бус багш нар өөрсдийн гэсэн оюут­нуудаас сонгон ТУЗ-ийн хуралд оролцуулсан уч­раас ШУТИС-ийн Оюутны зөв­лөл төлбөрийн  нэ­мэгд­лийн талаар ямар нэгэн  мэ­дээлэлгүй байгаагаа хэлэв.

 

Энэ талаар ШУТИС-ийн оюутны зөвлөлийн тэргүүн Б.Мягмардорж “Манай сур­гуулийн удирдлагууд төлбөр нэмсэн байдлаа инфляци болон шинэ   лаборатори бай­гуулах гэж байгаатай холбон тайлбарлаж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар инфляци 8.3 хувьтай байна. Оюутны дотуур байрны төлбөр 70-100 мянгаар нэмэгдсэн гэж байгаа боловч дотуур байрны төлбөр 150 хувиар нэмэгдсэн. Гэвч дотуур байр­ны орчин нөхцөл сайн биш байдаг хэрнээ ингэж нэ­мэгдсэн нь оюутнуудыг хохироож байна.  ШУТИС-ийн захирал Д.Одхүү одоог хүртэл оюутны зөвлөлтэйгөө уулзаж ямар учраас нэмсэн, юунд зарцуулагдах талаар ярьж хэлэлцээгүй байгаа“ гэв.

 

Гурван  жилийн  хуга­цаанд 46 хувиар нэмэгдсэн ШУТИС-ийн төлбөр нь сургуульд зарцуулагдсан ч оюутнуудын сурах орчин, амьдрах дотуур байранд нь огт хүртээмжгүй байдагт оюутнууд дургүйцэж байна.

ШУТИС-ийн оюутны зөв­лөлөөс сургуулийн  за­­хиргаа болон БШУЯ-нд ийнхүү эсэр­гүүцлээ  илэрхийлж,  сур­галтын төлбөрөө бууруулах шаардлага  хүргүүлээд бай­гаа аж. 

Эх сурвалж: Өглөөний сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.