2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Махны экспортыг нэмэгдүүлэхийг дахин шаардлаа

Махны экспортыг нэмэгдүүлэхийг дахин шаардлаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

Махны экспортыг нэмэгдүүлэхийг дахин шаардлаа

 

УИХ дахь МАН-ын бүлгээс долоо хоног бүр зохион байгуулдаг мэдээллийн "Морин цаг"-т УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, А.Тлейхан нар оролцож, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр цаг алдалгүй арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс дахин шаардлаа.

 

Учир нь эдийн засагт үүссэн нөхцөл байдал, байгаль цаг уурын таагүй байдалтай холбогдуулан үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой ажлуудыг яаралтай хийх санал санаачилгыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнгөрсөн сард Ерөнхий сайдад хүргүүлсэн юм. Тухайлбал, малыг хөлөөр нь гадагш гаргах, үйлдвэрлэлийн аргаар нядалж боловсруулан ОХУ, БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх ажлыг зохион байгуулах, махны экспортын чиглэлийн компаниудын тоог нэмэгдүүлэх, ингэхдээ малыг үнэгүйдүүлэхгүйгээр худалдан авч, гадаад зах зээлд үнэ хүргэж борлуулах боломж, нөхцөлөөр хангах ажлыг яаралтай хийхийг сануулсан байна. Мөн дотоодын зах зээлд махны үнийг хэт унах эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авах, малын гаралтай түүхий эд, мах экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй малчид, нөхөрлөл, хоршоо, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх, зээл тусламж, татварын таатай орчин бий болгох зэрэг ажлыг яаралтай зохион байгуулж хэрэгжүүлэх талаарх саналаа Ерөнхий сайдад уламжилжээ.

 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр хэлэхдээ "Өнгөрсөн жил хоёр хөршийн төрийн тэргүүн Монгол Улсад айлчлахдаа манай улсаас мах авна гэдгээ хэлсэн. Өөрөөр хэлбэл, улс төрийн шийдвэр гарсан гэсэн үг. 2010 онд жилд 24 мянган тонн мах экспортолдог байсан Монгол Улс 2014 онд 1.8 мянган тонн мах экспортолсон. Иймд Засгийн газар махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна" гэлээ.

 

УИХ-ын гишүүн А.Тлейхан нэг жилд зөвхөн махны экспортоос 800 сая ам.долларын орлого олох тооцоо байдгийг онцлов. Тэрээр "Зөвхөн газрын баялаг, уул уурхай гэж хошууралгүй малын гаралтай түүхий эдийн борлуулалтаас асар их ашиг олох боломж бий. Арьс шир, ноос ноолуур, малын үнэ буурсан нь малчдын амьжиргаанд нөлөөлж байна. Энэ жил 21 тэрбум төгрөгийг малчдад ноосны, 25 тэрбум төгрөгийг арьс ширний урамшуулал хэлбэрээр олгох ёстой байсан, гэвч одоо болтол олгож чадаагүй байна" гэв.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.