2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Х.Болорчулуун : Ч.Сайханбилэг өөрөө л ЕС байвал хамаагүй гэж бодож байна

Х.Болорчулуун : Ч.Сайханбилэг өөрөө л ЕС байвал хамаагүй гэж бодож байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

Х.Болорчулуун : Ч.Сайханбилэг өөрөө л ЕС байвал хамаагүй гэж бодож байна

 

 

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр Төрийн ордонд ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэд Засгийн газрыг яаралтай бүрдүүлэх нь чухал байгаа, гэхдээ мэргэжлийн хүмүүсээр яамдыг удирдуулах ёстой гэлээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Өнгөрсөн 7 хоногт төсвийн төлөвлөлтийн байдлыг тодруулж Сангийн яаманд ажиллалаа. Энэ үеэр яамд эзгүйрсэн байгаа нь харагдсан. Ирэх жилийн төсөв гэхэд их тааруу төсөв болох дүр зураг харагдаж байна. Ирэх жил бид нийт төсвийнхөө 50 хувийг зээл төлөхөд зарцуулна. Энэ нь 3 их наяд төгрөгийн өр барагдуулна гэсэн үг. Ингэж л энэ хоёр нам улс орныг удирдаж байна. Төсвийнхөө талаар өр төлдөг болсон ийм улс орон болжээ гэдгийг Сангийн яаманд ажиллах хугацаандаа харлаа” гэв.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Ч.Сайханбилэгийн Засгийн газар 6 сайдаа томилох гэж байна. Эдгээр хүмүүс нь мэргэжлийн биш, бүгд давхар дээлтэй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын толгойд өөрөө л байвал хамаагүй гэж үзэж байна. Ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Бие даагчдын зөвлөл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна гэдгээ хэлье” гэлээ.

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Монголын уул уурхай өнөөдөр цөөн хэдэн хүн, бүлэглэлийг баян болгохын төлөө ажиллаж байна. Харин бид нийт ард иргэддээ ашигтай байх хувилбарыг дэвшүүлсээр ирсэн. Бид Дубайд хийсэн Оюутолгойн гэрээ ямар ч ашиггүй гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан. Тавантолгойн гэрээ маш ноцтой байгаа. Тавантолгойн гэрээг Бээжинд үзэглэх гэж байгааг сэрэмжлүүлсний хүчинд Монгол Улсад ашиггүй гэрээ байгуулахгүй гэдгээ Ерөнхий сайд амлалаа. Энэ бол чухал. Гэхдээ Ерөнхий сайдын Дубайд хийсэн Оюутолгойн гэрээ болон Тавантолгойн гэрээний асуудлаар бидэнд хариу өгөхгүй бол Үндэсний аудитын газарт хандаж дүгнэлт гаргуулна” гэсэн юм.

 

Х.Болорчулуун : Ч.Сайханбилэг өөрөө л ЕС байвал хамаагүй гэж бодож байна

 

Х.Болорчулуун : Ч.Сайханбилэг өөрөө л ЕС байвал хамаагүй гэж бодож байна

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.