2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » “Нүдний булай” болох юм байна

“Нүдний булай” болох юм байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

“Нүдний булай” болох юм байна

 

“Чингис хаан” нисэх буудлын хилийн хяналтын бүсэд хууль бусаар зарагдсан 160 ам.долларын өртөгтэй сэтгүүлээс болж Буянт-Ухаагийн хонхорт нилээн хэдэн дарга нар албан тушаалын хойдохоо уншуулах болоод буй. Энэ долоо хоногт Нисэх буудал дахь Хилийн 0218 дугаар ангийн захирагч Д.Ганбаатарыг ажлаас нь чөлөөлсөн бол, удахгүй буудлын дарга М.Даваажав үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх нь тодорхой болоод байна.

 

Ингээд Нисэх буудлын даргын төлөөх уралдаанд хэд хэдэн хүний нэр дуудалдаж байгаагийн дотор МИАТ-ийн Суудал захиалга, хяналтын хэсгийн дарга Д.Дашнямын нэр ч гарах болжээ. Гэтэл Д.Дашнямын Ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол МИАТ-ийн захирал Г.Жаргалсайханы ширээн дээр аль эрт буюу 2014 оноос эхлэн овоорох болжээ.

 

Д.Дашням нь ажилд орсон цагаасаа эхлэн компаний үндсэн үйл ажиллагааны дүрмийн “Багаар ажиллах, Харилцааны өндөр соёлтой байх”, “Зүй бус авир гаргахгүй байх” зэрэг заавруудыг удаа дараа зөрчиж, ажлын байранд дарамт үүсгээд байна гэж МИАТ-ийн ажилчид удаа дараа гомдол мэдүүлжээ.

 

Тухайлбал, Д.Дашням “Харилцааны соёлгүй, маш түрэмгий. Ажилтныг нэр цохож дуудах үед нь эргэж хараагүй, сонсоогүй бол, Энэ аймаар зэвүүн!, дуудаад байхад хардаггүй, би чиний нэрийг дуудсан л бол миний урд ирж суу! гэх мэтээр захиргааддаг.

 

Ажилчид биднийг ажлын байран дээр эргүү, арчаагүй, новш, үхдэл, шал сэжгийн, заваан гэх мэт үгсээр хараан доромжилдог. Мөн баримтгүйгээр хардаж, сэтгэл зүйн дарамтад оруулдаг” гэж МИАТ-ийн ажилчид Ёс зүйн хороо болоод захирал Г.Жаргалсайханд гаргасан гомдолдоо дурьджээ.

 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ажилтан Ч төрсөн охиноо Солонгос улсад яаралтай хагалгаанд оруулах болж, чөлөө авахаар Д.Дашнямд өргөдлөө өгөхөд "Энэ муу ажлаа хаяж явдаг арчаагүй, юун чөлөө, ийм арчаагүй болохоор хүүхэд нь өвдөлгүй яадаг юм, арчаагүйн гай нь хүүхэд дээр нь тусаж байгаа..." гэж хүний хувьд хэлж боломгүй, хүнээс гарамгүй үгсийг хэлтсийн нийт ажилтнуудын дэргэд хэлжээ.

 

Мөн үг дуу цөөтэй нэгэнтэй элдвээр зандарсан байдлаар харилцдаг. Д.Дашням нь суудал захиалга, хяналтын хэсэгт олон жил ажиллаж байгаа бөгөөд өөрийн албан тушаалыг хувийн бизнес болгож, танил тал, хамаатан садан найз нөхөддөө суудал өгөх зэргээр бусадтай суудлыг шууд болон шууд бусаар наймаалцаж байгаа нь түүний ес зүйгүй байдлыг харуулж байна хэмээн тэд гомдолдоо дурьджээ.

 

Ийм л хамт олныхоо уур уцаарыг барсан, иргэдтэй зүй бус харьцдаг нэгэн Монгол улсын үүд хаалга болсон “Чингис хаан” нисэх буудлын удирдлага болоод явбал 160 ам.долларын сэтгүүл битгий хэл бусдын өмнө нүдний булай болохоор байна. Харин түүнийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг буудлын удирдлага болго гэсэн үүрэг өгөөд байгаа ажээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.