2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » МАН-ын гишүүд Ерөнхий сайдад санал хүргүүллээ

МАН-ын гишүүд Ерөнхий сайдад санал хүргүүллээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

 

МАН-ын гишүүд Ерөнхий сайдад санал хүргүүллээ

 

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ё.Отгонбаяр, Я.Содбаатар, А.Тлейхан, Б.Чойжилсүрэн нар малчдын амьжиргааг дээшлүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авч болох санал санаачилгыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүллээ.

 

Эдийн засагт үүссэн нөхцөл байдал, байгаль цаг уурын таагүй байдалтай холбогдуулан үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой ажлуудыг яаралтай хийхийг Ерөнхий сайдад санал болгожээ. Тухайлбал, малыг хөлөөр нь гадагш гаргах, үйлдвэрлэлийн аргаар нядалж боловсруулан ОХУ, БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх ажлыг зохион байгуулах, махны экспортын чиглэлийн компаниудын тоог нэмэгдүүлэх, ингэхдээ малыг үнэгүйдүүлэхгүйгээр худалдан авч, гадаад зах зээлд үнэ хүргэж борлуулах боломж, нөхцөлөөр хангах ажлыг яаралтай хийхийг сануулсан байна. Мөн дотоодын зах зээлд махны үнийг хэт унах эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авах, малын гаралтай түүхий эд, мах экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй малчид, нөхөрлөл, хоршоо, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх, зээл тусламж, татварын таатай орчин бий болгох зэрэг ажлыг яаралтай зохион байгуулж, хэрэгжүүлэх талаарх саналаа Ерөнхий сайдад уламжилсан байна.

 

 

МАН-ын гишүүд Ерөнхий сайдад санал хүргүүллээ

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.