2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Ц.Даваасүрэн: Ерөнхий сайд Хятадад айлчлахдаа Тавантолгойн гэрээг зурчихаад ирж магадгүй

Ц.Даваасүрэн: Ерөнхий сайд Хятадад айлчлахдаа Тавантолгойн гэрээг зурчихаад ирж магадгүй

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

 

УИХ дахь Бие даагчдын зөвлөлийн гишүүд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг шуурхайлах чиглэлээр иргэдээс ирүүлсэн шаардлагыг Засгийн газарт хүргүүлэх талаар мэдээлэл хийлээ.

 

Ирэх долоо хоногт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-д ажлын айлчлал хийнэ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хятадад  Тавантолгойн асуудлаар Дубайн гэрээ шиг муу гэрээ байгуулах вий гэж эмээж байна гэж УИХ-ын бие даагч гишүүд хэллээ. Тэдний зүгээс гадаадад ажиллаж гэрээ байгуулахаасаа илүүтэйгээр орон нутагт очиж, малчин тариаланчдын үгийг сонсож, өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангахыг шаардаж байна гэв.

 

Энэ жил Монгол Улс 330 мянган га талбайд тариалалт хийсэн. Үүнийхээ 60 гаруй хувийг алдах магадлал үүсээд байна. Тариаланчид ирэх жил тариалан хийх үргүй болсон талаараа ярьж байна. Тиймээс тариаланчдыг үрээр хангах ажлыг одооноос зохион байгуулах ёстой хэмээн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мэдээлэлдээ дурдлаа.

 

Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Дэлхий нийтэд шатахууны үнэ 50 хувиар буурч байхад  Монгол Улсад огт буурахгүй байна. Тиймээс тариаланчдад зээлээр шатахуун олгох асуудлыг шийдвэрлэхыг Засгийн газраас хүсч байна” гэлээ.

 

Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

 

-Шатахууны үнийг буулгах ямар  боломж байгаа юм бэ?

 

-Өнгөрсөн онд нэг баррель түүхий нефт 110 ам.доллар байсан бол энэ жил 50 ам.доллар болтлоо буусан. Энэ оны нэгдүгээр сард Онцгой албан татварыг бууруулсан. Өөрөөр хэлбэл, шатахуун оруулж ирж буй аж ахуйн нэгжүүд нэг ам.долларыг 1450 төгрөгөөр бодож татвар өгч байгаа. Харин энгийн иргэд 1900 төгрөгөөр бодож татвар өгдөг. Гэтэл Монголд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нэг төгрөг ч бууруулахгүй байна. Үүнйг Засгийн газар зохицуулах ёстой.

 

-Ерөнхий сайд Бээжинд айлчлал хийх гэж байгаа нь Дубайд хийсэн шиг алдаатай гэрээ хийчихвий гэж болгоомжилж байна гэлээ. Энд ямар нэгэн баримт бий юу. Зүгээр Бээжинд айлчилж байгаа учраас гэрээ хийчих байх гэсэн хардлага байгаа юм уу?

 

-Дубай явахаас нь өмнө дубайдах гээд байна шүү гэж зөндөө ярьсан. Засгийн газарт ажиллаж байгаа Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүсээс мэдээлэл авалгүй яахав. Засгийн газрын төвшинд тодорхой хэмжээнд ийм зүйл яригдаж байгаа мэдээлэл авсан. Тиймээс Тавантолгойн асуудал дээр ямар нэгэн гэрээ хийж магадгүй гэсэн хардлага байна. Ерөнхий сайд Тавантолгойн асуудал дээр уургын морь шиг зүтгэж байгаа шүү дээ. Тэнд очоод дахиад Бээжин гэрээ зурчихвийдээ гэж бид анхааруулаад байгаа юм. Яагаад гэвэл тийм зүйл хийж чадах хүн учраас бид санаа зовоод байна шүү дээ. Энэ хүн бол гадын хөрөнгө оруулагч, гадаадынхныг шүтэж амьдардаг. Тиймээс гол үйлдвэрлэгч, газар тариалан, мал аж ахуй эрхлэж байгаа хүмүүсээ тоохгүй байна шүү дээ. Монголыг тэд биш харийхан авч явна гэж үздэг хүн. Тиймээс Бээжинд очоод Оюутолгой шиг Тавантолгой алдчих юм бол бидэнд дахиж санхүүгийн хувьд хөл дээрээ босох эх үүсвэр байхгүй. Энэ бол бидэнд одоо байгаа хамгийн том боломж. Үүнийгээ алдчихвал бид ойрын 10 жилдээ босч ирж чадахгүй. Бидний өр хэдэн арван тэрбум доллар болсон. 2017 онд төлөх зээл гурван тэрбум гаруй доллар болсон. Тиймээс энэ өр зээлийн ард гаргах эх үүсвэр болсон Тавантолгойн гэрээнд гарын үсэг зурчихвийдээ л гэж айж байна. 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.