2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ээлжит бус чуулган есдүгээр сарын 7-нд эхэлнэ

Ээлжит бус чуулган есдүгээр сарын 7-нд эхэлнэ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

Ээлжит бус чуулган есдүгээр сарын 7-нд эхэлнэ УИХ-ын дарга З.Энхболд АНУ-д албан ажлаар яваа. Түүний эзгүйд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж орлож байгаа аж. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг төлөөлж Ц.Мөнхтөр “Нөхөн томилогдох зургаан сайдыг намрын чуулганаар өргөн барина” гэж мэдэгдсэн ч Засгийн газрын гишүүний орон тоо гарсан бол хуулиараа 30 хоногийн хугацаанд томилох ёстой. Иймд ирэх сарын 6-ны өдрөөс өмнө сайд нарын нэрсийг өргөн барихаас өөр гарцгүй болоод байна.

 

Харин ээлжит бус чуулган зарлан хуралдуулах захирамж одоог хүртэл гараагүй байгаа юм. Учир нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайд нарын нэрсээ өргөн барьсаны дараа ээлжит бус чуулганы тов гарах ёстой. Сайд нарын асуудалтай хамт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцэх юм. Тус хоригийг хэлэлцэх хугацаа нь хуулинд “Ээлжит бус чуулган хуралдснаас 10 хоногт багтаан хэлэлцэнэ гэж заасан. Тэгэхээр ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд Засгийн газрын гишүүний томилох тухай асуудал багтах бол дараа нь Ерөнхийлөгчийн тавьсан хориг хэлэлцэгдэх бололтой.

 

Өнөөдөр УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Нөхөн томилогдох сайд нарыг томилох хугацаа 30 хоног учир, есдүгээр сарын 7-ноос ээлжит бус чуулганыг зарлахаас өөр гарцгүй” гэжээ.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.