2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Энэ жил 5000 орчим сайжруулсан зуухыг иргэдэд олгоно

Энэ жил 5000 орчим сайжруулсан зуухыг иргэдэд олгоно

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Засгийн газрын тусгай сан “Цэвэр-Агаар” сангаас хэрэгжүүлж байсан бүрэн шаталтат зуухны хувьд төслийн хугацаа дууссан тул үнийн хөнгөлөлт байхгүй болж зуухны үнэ өссөн гэх таамаг бий. Гэхдээ иргэдийн дунд энэ жил зуух өгөх гэнэ гэсэн яриа гарч, хүлээлт үүсээд байгаа. Харин энэ талаар “Цэвэр-агаар” сангаас тодруулахад: “Зуухны үнэ нэмэгдсэн гэж ойлгох нь буруу. Өнгөрсөн жил Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар” төсөл болон Цэвэр агаарын сангаас иргэдэд олгож байсан татаасын хэмжээ буурсан. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2014 оны 6 дугаар тогтоолоор иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, цааш цаашдаа дамлан худалдаалахыг зогсоох зорилгоор олгож байсан татаасын хэмжээг нэг зууханд 256 мянган төгрөг болгож бууруулсан юм. Энэ жилийн тухайд нэмж 5000 орчим сайжруулсан зуухыг иргэдэд олгохоор төлөвлөгдөж байна. Гэхдээ тус сангаас олгодог татаасын хэмжээ буурч иргэдийн төлөх мөнгө нь нэмэгдэнэ. Ер нь гэр хорооллын иргэдийг сайжруулсан зуухаар хангах төсөл, хөтөлбөр үүгээр дуусгавар болж байгаа гэж ойлгож болно.” гэсэн хариултыг өглөө. 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn