2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Г.Өлзийбүрэн: Шатахууны үнэ буурах эсэх нь компаниудын мэдлийн асуудал

Г.Өлзийбүрэн: Шатахууны үнэ буурах эсэх нь компаниудын мэдлийн асуудал

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Ярилцлага

 

Уул уурхайн яамнаас мэдээлснээр энэ сарын 26-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 47 хоногийн шатахууны нөөц байна. Үүнээс А-80 автобензин 53,  Аи-92 автобензин 48, дизелийн түлш 45, ТС-1 44 хоногийн нөөцтэй байгаа юм байна. Шатахууны үнийн хувьд олон улсын зах зээл дээр сүүлийн саруудад  тогтмол буурч байгаа хэдий ч манай улсад үнэ хэвийн байгаа. Шатахууны үнэ цаашид буурах эсэх талаар УУЯ-ны Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнгээс тодруулаа.

 

-Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ буурч одоо нэг баррель нь 50 ам.долларт багтаж байна. Энэхүү үнийн бууралт манай зах зээлд нөлөөлөхгүй байна. Хэзээнээс нефтийн үнэ буурах вэ?

 

-Өнгөрсөн 2014 оны наймдугаар сараас эхлээд газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр эрчимтэй өсч, буурч эхэлсэн. Нэгдүгээр сар гэхэд нилээн эрчтэй буурч нэг баррель нь 50 ам.доллар дотор орж ирж байсан бол явцын дунд 67 ам.доллар хүртэл нэмэгдсэн. Энэ үед манай нефть импортлогчид литр шатахуун тутамд 50-60 төгрөгийн алдагдалтай ажилласан ч энэхүү алдагдлыг үүрээд гарсан. Харин одоо дахин газрын тосны үнэ буураад байна. Үүний нөлөө ирэх есдүгээр сараас эхлэн манай зах зээлд мэдрэгдэж эхэлнэ. Дараагийн сард нефтийн бүтээгдэхүүн төрөл бүр дээр тонн тутамд 60 орчим ам.доллараар буурах төлөвтэй байна. Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн өсөлт бууралт, ам.долларын ханшнаас үл хамаарч иргэдийг цочроохгүй, зах зээлийг доргиохгүй байх асуудалд бид анхаарлаа хандуулан ажиллаж байна.

 

-Ирэх есдүгээр сараас нефтийн үнийг бууралт зах зээлд мэдэгдэж эхэлнэ гэлээ. Тэгэхээр ирэх сараас эхлэн шатахууны үнэ буурах боломжтой гэсэн үг үү?

 

-Бүх компаниудаас маш сайн татвар авч байгаа. Зах зээл дээр хэрхэн өрсөлдөж зах зээлээ хэрхэн авч явах эрхийг компаниудад өгсөн. Өрсөлдөөний зарчмаар явж байгаа шүү дээ. Үнийг бууруулах эсэх нь компаниудын шийдэх асуудал гэсэн үг. Улсаас бол авах татвараа тултал нь аваад явж байна. Өөрөөр хэлбэл компаниуд литр тутамд 520-540 төгрөгийн татвар төлж байна. Урьд нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өндөр байхад гаалийн татварыг нэг хувь хүртэл буулгаж онцгой албан татваруудыг тэглэж байсан. Өөрөөр хэлбэл иргэд татваргүй барааны дэлгүүрээр үйлчлүүлж байсан гэсэн үг юм. Харин одоо газрын тосны үнэ буурсан энэ таатай нөхцлийг далимдуулаад улсаас авах ёстой бүх татвараа авч эхэлсэн.

 

-Нефть импотлогч компаниуд хэдэн төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байгаа вэ?

 

-Төлөвлөсөн ёсоор бол энэ онд 248 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх юм.

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.