2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Оюутнууд дотуур байрны үнэ 500 мянга болсныг эсэргүүцлээ

Оюутнууд дотуур байрны үнэ 500 мянга болсныг эсэргүүцлээ

Нийтлэлийн төрөл: Нийслэл

Оюутнууд дотуур байрны үнэ 500 мянга болсныг эсэргүүцлээ

ШУТИС дотуур байрныхаа төлбөрийг нэмж 500 мянган төгрөг болгосон байна. Энэ шийдвэрийг эсэргүүцэж ШУТИС Оюутны холбооноос мэдээлэл хийлээ. 

Өнгөрсөн жил тус сургуулийн дотуур байрны төлбөр 200 мянган төгрөг байсан аж.

 

Энэ жилээс ийнхүү төлбөр нь нэмэгдсэнд оюутнууд бухимдаж байгаа юм. Түүнчлэн нэг кредит хичээлийн төлбөр 39 мянган төгрөг байсныг 44 мянган төгрөг болгосон нь ямар ч үндэслэлгүй хэмээн үзэж байгаа аж.

 

Тэдний зүгээс БШУ-ны яаманд энэ асуудлаар 21 хоногийн өмнө албан бичиг хүргүүлсэн ч мөн л хариу өгөөгүй гэнэ.  Тиймээс оюутнууд  Нийслэлийн захиргааны шүүхэд өргөдөл өгөхөөр болжээ. 

 

Хэрэв  оюутнуудтай уулзаж, төлбөрийн тал дээр саналыг нь авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж суулт хийх юм байна.

Sonin.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.