2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Э.Бат-Үүл баатрын хүү Б.Чулуудай Туркийн компанид их хэмжээний хохирол учруулжээ

Э.Бат-Үүл баатрын хүү Б.Чулуудай Туркийн компанид их хэмжээний хохирол учруулжээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

Э.Бат-Үүл баатрын хүү Б.Чулуудай Туркийн компанид их хэмжээний хохирол учруулжээ

 

Одоогоос хоёр жилийн өмнө Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн “Грандлайн”компани гэр хорооллын дахин төлөвлөх ажилд оролцон Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт 1200 айлын “Түмэн амгалан” цогцолбор хорооллыг барих эрхийг авсан байдаг.

 

Хотын дарга аавынхаа буянаар баянзүрхчүүдийг тохилог, тав тухтай орон сууцтай болгох томоохон тендерт ялалт байгуулсан түүнийг тойрсон сайн гэхээсээ илүүтэй саар мэдээлэл байсхийгээд л хэвлэлийн хуудаснаа залардаг.

 

Тухайн үед Э.Бат-Үүл даргын ерөнхий шүүгчээр нь ажилласан гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах түүхэн ажилд нэрээ үлдээх 14 компанийг шалгаруулах гол багийн тэргүүн эгнээнд нэг ч барилга, хороолол барьж байгаагүй хүүгийнх нь “Грандлайн” ХХК багтаж олныг гайхшруулж байв.

 

Удаа ч үгүй ганц тендер аваад зогсохгүй нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас “Грандлайн” компанийн нэр дээр 11 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийдлээр гаргуулсан байдаг. Олон хүн Трандлайн”-ыг хардаж байсан ч ажлаа хурдан дуусгачихвал хэл амгүй байх байв. Гэвч тэд ажлаа хийж чадаагүй юм.

 

Өнөөдөр “Грандлайн”-ы хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн газар нэг ч тоосго өрөгдөөгүй суурийн ухсан нүхнээс өөр зүйлгүй байгаа юм. Улсын баатар эцгийнхээ чихийг олонтаа халууцуулсан их мөнгөн дээр эзэн суусан Б.Чулуудайн толгойлж буй “Грандлайн” компанитай холбоотой саар мэдээлэл үүгээр дууссангүй. 

 

Тэрбээр гэр хорооллыг дахин төлөвлөх, иргэдийг орон сууцжуулах төсөл, хөтөлбөрт шалгарсан даруйдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн үйлдэл олон гаргажээ. Түүнчлэн “Түмэн амгалан" цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллах гэрээ байгуулсан Турк улсын “216 Яапи” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан болохыг олон улсын Арбитрын шүүхээс саяхан тогтоожээ.

 

Үүл баатрын хүү Э.Чулуудай эрх мэдлээ хэтрүүлэн ашиглажээ

 

Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт сүндэрлэх “Түмэн амгалан” цогцолбор хорооллыг шавыг 2013 оны аравдугаар сард тавьсан байдаг. Тухайн оныхоо арванхоёрдугаар сард Бүгд найрамдах Турк улсын “216 Яапи" ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зуржээ. 

 

Туркийн компани өнгөрсөн оны гуравдугаар сарын 12-нд “Хувьцаа худалдан авах” гэрээгээр “Грандлайн” компанийн нийт хувьцааны 50 хувийг худалдан авсан аж. Ингэснээр Монгол-Туркийн хамтарсан “Грандлайн" ХХК-ийг албан ёсоор байгуулж, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард улсын бүртгэлд бүртгүүлснээр 9019077083 дугаар бүхий гэрчилгээ авсан байна. 

 

Төд удалгүй “Түмэн амгалан” цогцолбор хорооллын барилгын ажлыг эхлүүлэх тусгай зөвшөөрлөө ч авав. Харин хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойш барилгын ажил эхлэх хүртэлх хугацаанд Туркийн талаас 1.3 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн аж.

 

Өөрөөр хэлбэл, Турк улсын “216 Яапи” компани гэрээнд заасны дагуу “Түмэн амгалан” цогцолбор төслийн ажлын эхлэл болон реклам, сурталчилгааны бүх ажлыг хариуцан гүйцэтгэжээ.  Түүнчлэн барилгын зураг төсөл, газар чөлөөлөх ажил төдийгүй төслийг хэрэгжүүлэх байрны зураг, газар шорооны ажил гээд бүгдийг нь хийж, гүйцэтгэсэн байна. 

 

Үүгээр ч зогсохгүй тус цогцолбор хотхоны барилгын ажлыг шинэ технологийн дагуу асар богино хугацаанд барих техник, тоног төхөөрөмж, технологиин хэв хашмалыг өөрийн улсад зургийн дагуу захиалж оруулж ирсэн аж. Нэг үгээр хэлбэл, дээр дурдсан бүх ажлыг Туркийн тал дангаараа санхүүжүүлж, төсөл хэрэгжүүлэх ажлыг богино хугацаанд амжилттай зохион байгуулжээ. 

 

Харин эл хооронд хоёр улсын хамтарсан “Грандлайн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Чулуудай нь өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, компанийн гүйцэтгэх удирдлагыг хууль зөрчин гартаа авсан байна. 

 

Өөрөөр хэлбэл, хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Чулуудайн буруутай үйлдлээс болж хоёр талын хооронд үл ойлголцол гарч, дээрх зураг төсөл зогсонги байдалд оржээ. Тэр ч битгий хэл, хоёр тал маргаанаа шийдвэрлүүлэхээр өнгөрсөн оны есдүгээр сард олон улсын Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргав.

 

Арбитрын шүүх Туркийн талд шийдвэрээ гаргав 

 

Харин олон улсын Арбитрын шүүх энэ оны гуравдугаар сарын 26-нд хуралдаж, шийдвэрээ гаргажээ. Арбитрын шүүх бүрэлдэхүүнээс гаргасан 47 дугаар шийдвэрээр Монгол Улсын “Грандлайн” ХХК болон Туркийн “216 Яапи” компанийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцалсан бөгөөд Туркийн талд “Грандлайн” ХХК-иас 792 мянга 114 ам.доллар, 31 сая 956 мянга 166 төгрөг гаргуулахаар болжээ. 

 

Харамсалтай нь, олон улсын шүүхээс гаргасан шийдвэрийг “Грандлайн” ХХК-ийн захирал Б.Чулуудай өнөөг хэр нь биелүүлээгүй байгаа аж. Тэрбээр өнгөрсөн хагас жилийн хугацаанд “216 Яапи” компанид нэг ч ам.доллар өгөөгүй байна. Олон улсын Арбитрын шүүхээс “Грандлайн” компанийн захирал Б.Чулуудайг Монгол Улсын Компанийн тухай хуулийн 83.1, 83.6 болон Монгол-Туркийн хамтарсан “Грандлайн” компанийг байгуулах тухай гэрээний 6.13, 10.1-д заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоожээ. 

 

Харин “216 Яапи” компанийн удирдлагууд өмгөөлөгчөөрөө дамжуулан “Бид Монгол Улсын барилгын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах халуун сэтгэлээр ирсэн. Хэдийгээр хэсэг хугацаанд ажилласан ч хамтран ажиллагч талын хууль зөрчсөн үйлдэл, хувиа хичээсэн ааш зан, шаардлагаас болж ажлаа дуусгаж чадсангүй.

 

Монгол, Туркийн хамтарсан “Грандлайн” ХХК нь хамтарсан компани болсоноос хойш хувьцаа эзэмшигч Б.Чулуудай нь компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Туркийн “216 Яапи” компанид мэдэгдэлгүй “Улаанбаатар” банкнаас есөн тэрбум төгрөгийн зээл авсан. 

 

Түүнчлэн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 11 тэрбум төгрөгийн дэд бүтцийн ажлыг авсан байдал нь дээрх төсөл дээр цаашид хамтран ажиллахад саад болсон. Энэ бүх асуудлаар “Грандлайн” компанийн захирал Б.Чулуудайг хууль, хяналтын байгууллагад шалгуулах хэрэгтэй” гэдгийг уламжилжээ.

 

 

Б.Төрбат

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.