2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Г.Занданшатар : АВИЛГАЛЫН ӨРШӨӨЛИЙГ ХОРЬЁ, БҮГДЭЭРЭЭ ШУДРАГААР ШАЛГУУЛЬЯ

Г.Занданшатар : АВИЛГАЛЫН ӨРШӨӨЛИЙГ ХОРЬЁ, БҮГДЭЭРЭЭ ШУДРАГААР ШАЛГУУЛЬЯ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

Г.Занданшатар : АВИЛГАЛЫН ӨРШӨӨЛИЙГ ХОРЬЁ, БҮГДЭЭРЭЭ ШУДРАГААР ШАЛГУУЛЬЯ

 

 

АВИЛГАГҮЙ АРДЧИЛАЛЫН ТӨЛӨӨ ЭВСЬЕ нийтлэлийг 2015 оны 6-р сарын 23, 24-ны өдөр мэдээллийн сайтуудаар нийтлүүлж байсан юм. Өршөөлийн хууль хэлэлцэж буй энэ үед Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч,  шудрага ёсны төлөө нэгдэхийг уриалж, дахин засварлаад толилуулж байна. Хоригийг хүлээж аваад зогсохгүй төрийн өндөр албан тушаалтнууд бүгдээрээ авилгал албан тушаалын хэргээр шалгуулья гэж уриалж байна. Шалгуулахыг би өөрөөсөө эхлэж байна. Өнгөрсөн хугацаанд төрийн алба хашиж байх үедээ болон одоо хөрөнгө орлогоо Авилгатай тэмцэх газар очиж шалтгуулж үр дүнгээ олон нийтэд зарлаж мэдэгдэх болно. 

 

АВИЛГАЛЫН ӨРШӨӨЛИЙГ ХОРЬЁ, БҮГДЭЭРЭЭ ШУДРАГААР ШАЛГУУЛЬЯ 

АВИЛГАГҮЙ АРДЧИЛАЛЫН ТӨЛӨӨ ЭВСЬЕ 

 

Төрийн өндөр албан тушаалтнууд Ерөнхийлөгчөөсөө эхлээд алба хашиж байсан мань хүртэл бүгдээрээ хөрөнгө орлогоо нэг сайн шалгуулж, олон түмний өмнө ил тод болгохыг уриалж байна. Ингэж төрийн нэр хүндийг өргөхгүй бол төр улс маань нүдэн дээр дампуурч байна.  АТГ ч шудрагаар шалгаг. Шудрага ёс алдагдвал төр мөхөхийн цондон шүү.

 

Ерөнхийдөө нийгэмд шударга тал нь илүү байна уу, шударга бус тал нь давамгайлж байна уу?

 

Г.Занданшатар : АВИЛГАЛЫН ӨРШӨӨЛИЙГ ХОРЬЁ, БҮГДЭЭРЭЭ ШУДРАГААР ШАЛГУУЛЬЯ

 

ХҮСНЭГТ 1.  Сант Марал сан. Улс төрийн барометер No14(48), 2015 он 4 сар

 

Шудрага ѐсыг хангах нь Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн  зарчим төдийгүй Монгол иргэн хүн бүрийн хүслэн. Тэгш эрх шудрага ёсыг л хүн бүр хүсэмжилдэг. Гэвч Сант Марал сангийн саяхны судалгаагаар Монголын нийгэм эрүүл шудрага байгаа гэдэгт 4 хүний 3 нь эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. 

 

Ерөнхийдөө нийгэмд шудрага тал нь илүү байна гэж дөнгөж 4-хөн хувь нь хариулжээ.  Хүснэгт. 1

 

Шудрага ёсыг сахиулах, хангах ёстой байгууллага нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Хуулийн байгууллага, Улс төрийн намууд, Иргэний нийгэм.  Гэтэл тэдэнд маань итгэдэг итгэл бас байхгүй болчихож.  Авилгачдыг өршөөсөн өршөөлийн хууль итгэлийн сүүлийн галыг унтрааж байна.

 

Шудрага бус нь дэндүү олон болсон өнөөгийн нийгэмд иргэд бараг хэнд ч итгэхээ больж, хараах зүхэх нь л элбэг дүүрэн байна.  Шүүмжилсэн нь л тодроод байхаас биш хийсэн нь хэрүүл хараалын бай болдог болж. Шудрага ёсыг хангах ёстой төрийн байгууллагууд  ч итгэлээ алдаж, бүхий л өндөрлөгүүдэд нь иргэд итгэхээ больж байгаа нь эдийн засгийн хямралаас ч илүү итгэлцэлийг эвдэж байна. 

 

Монгол Улсын Их Хурал 2010 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Авлигатай хийх тэмцлийг үндэсний хэмжээнд өрнүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй оролцоог хангана. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж, авлигыг үл тэвчих үзлийг нийгэмд төлөвшүүлэх”-ээр заасан. Гэтэл яг эсрэгээр нь дээрхи байгууллагууд ажиллаад байгааг юу гэж ойлгох вэ?

 

Авилгатай тэмцэх уриа ба Ардчилсан намын санаачлага?

 

Авлигатай тэмцэнэ гэдэг үгийг зэвсгээ болгож Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогдсон хүн бол Ц.Элбэгдорж. “Манай нам авлигатай тэмцэнэ” гэж хамгийн олон давтаж хэлсэн хүн нь АН-ын дарга нар. АН-ын 2012 оны сонгуулийн “Монгол хүн” мөрийн хөтөлбөр ч авлигатай тэмцэх агуулга зорилтуудаар дүүрэн. 

 

Харин сонгуульд ялсныхаа дараа МАН, АТГ 2 ажил хийлгэхгүй байна гэж тунхагласан нь саяхан.

 

Харин өнөөдөр Ардчилсан намын нөхөд Авилгатай тэмцэх газрын гарыг мухарлаж, өөрсдийн улс төрийн зэвсэг байгууллага болгон хувиргахыг эрмэлзэж байна. Авилгатай тэмцэх газрын дэргэдэх Мөрдөн байцаах албыг орон тоо төсөв эзэмшиж байгаа үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө техник хэрэгслийн хамт Улсын Ерөнхий прокурорын газарт шилжүүлэхээр Улсын их хурлын тогтоол санаачилжээ. Энэ тогтоолыг тус байгууллагад шалгагдаж байгаа ашиг сонирхлын зөрчилтөй Алтанхуяг ба түүний нөхөд санаачилсан байна.  Энэ нь тунхаглаад байсан шудрага ёс нь уу?

 

Авилгын 10 гэмт хэргийн 7-г  бусад хүчний байгууллагад хувааж өгснөөр авилгын хэргийг мөрдөн шалгах ажил тарамдаж улс төрөөс ангид байх  олон улсын зарчим өөрчлөгдөх юм байна.

 

Улс төрийн тогтолцооны байгууллагуудад итгэдэг эсэх

 

Г.Занданшатар : АВИЛГАЛЫН ӨРШӨӨЛИЙГ ХОРЬЁ, БҮГДЭЭРЭЭ ШУДРАГААР ШАЛГУУЛЬЯ

 

 

 /Эх сурвалж: Сант Марал сан. Улс төрийн барометер No14(48), 2015 он 4 сар/

 

 

Энэ санаачлагыг хууль хүчний байгууллагуудыг улс төрийн дотоод зөрчлийн зэвсэг болгон хувиргах шинэ санаарахал гэж үзэж байна. 

 

ХҮНИЙ ЭРХ БА ХӨНДЛӨН ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО БҮРДҮҮЛЭХ ШААРДЛАГА

 

Алтанхуяг ба түүний нөхдийн хуулийг ашиг сонирхлын зөрчилтөй байдлаар нь эргүүлэн татаад цоо шинэ хууль санаачилж Авилгалтай тэмцэх газрыг улс төрийн аливаа нөлөөллөөс хараат бус болгох шаардлагатай байна. Дарга удирдлагыг улс төрөөс хараат бус биеэ даасан мэрэгжлийн зөвлөлөөс нэр дэвшүүлдэг болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хууль хүчний байгууллагуудын удирдлагыг Ерөнхийлөгч нэр дэвшүүлж томилдог бус амьдралаараа шалгагдсан Б.Чимид асан шиг мэргэжлийн хуульчид 50 хүнээс бүрдсэн зөвлөл нэр дэвшүүлж, парламент баталдаг, Ерөнхийлөгч ёсчилдог байж болно. Ингэвэл харьцангуй хяналттай, улс төрөөс хараат бус тогтолцоо бүрдэнэ.

 

Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн комисс, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдын холбоо зэрэг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөлийн гишүүдийг бүрдүүлж болно.

 

Харин чонын амнаас гаргаад барын аманд оруулахыг дэмжихгүй.  АТГ улс төрийн зэвсэг байх ёсгүй. Харин шудрага ёсны сахиул манаач болгохыг дэмжинэ.  

 

Хуучин социалист орнуудаас Эстони, Литви, Латви, Польш, Румын, Азиас Хонгконг, Сингапур улс авлигатай хийсэн тэмцэлд хамгийн их дэвшил гаргасан. Эдгээр улсууд бие даасан, маш хүчирхэг институцийг бий болгож, хууль эрхзүйн орчноо хөндлөн хяналтын зарчмаар өөрчлөн шинэчилж чадсанаар өөрчлөлт гаргасан.

 

Хэн нэгний гэм буруутайг шүүх тогтоогоогүй байхад олон нийтэд гэмт хэрэгтэн мэтээр зарлаж нэр хүндийг нь улс төрийн зорилгоор гутаадаг байдлыг хуульчилж хориглохыг дэмжинэ.  Харин авилгатай тэмцэх ажлыг шүдгүй арслан болгож нутаг ус, улс төр, бизнесийн бүлэглэлийн гар хөл болгохыг дэмжихгүй.

 

Авлига гэдэг бол гэмт хэрэг. Гэмт хэрэг хийсэн л бол зохих шийтгэлийг хүлээлгэж байж шударга ёс тогтоно. Хамгийн гол нь албан тушаал, намын харьяалал, танил талаар ялгаварлах асуудал байж болохгүй. Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. Хатуу, гэхдээ шударга, эрх тэгш байх ёстой. Гэхдээ хатуу байна гээд хүний эрхийг зөрчих асуудал байж болохгүй. Тодорхой хэмжээний залхаан цээрлүүлэлтгүйгээр аливаа гэмт хэрэгтний авлига, хээл хахууль авахыг зогсоох боломжгүй.

 

Авилгатай тэмцэх газрыг улс төрөөс хараат бус байлгах зорилготой хөндлөн хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй.  Иргэд ч улс төрчид ч шудрага ажиллаж амьдрахаас аргагүй орчин, соёл, хэн ч бай үл хамааран зөвхөн хууль бүхнээс дээгүүр байх хуулийн засаглал дарангуйлал бий болгох хэрэгтэй байна.

 

Орчин үед болон  улс төр, хууль зүйн шинжлэх ухаанд авилгалтай тэмцэх шинэлэг тогтолцоо болон нэвтэрч буй хөндлөн хэвтээ хяналтын тогтолцоог 4 дэх засаглал гэж өнөөдөр нэрлэж байна. 5 дахь засаглал нь түшмэл засаглал буюу төрийн албаны меритийн зарчимд суурилсан тогтолцоо юм. Яамны Төрийн нарийн бичгийн дарга болоход тухайн яамандаа 15 жил бүх шат дамжлагаар нь ажилласан байх ёстой гэсэн үг л дээ. 

 

Ер нь Хууль хүчний байгууллагууд, АТГ, Хүний эрхийн комисс, Сонгуулийн хороо, Төв банк, Хяналтын байгууллагууд, Аудитын газрын эрхийг өргөжүүлж биеэ биенээ хянадаг хөндлөн хяналтын тогтолцоог бий болгож биеэ даасан байдлыг нь хөндлөн хяналтын тогтолцоогоор хязгаарлаж болно. Үүнийг (horizontal accountability)  хөндлөн буюу хэвтээ хариуцлагын тогтолцоо гэдэг. 

 

Шудрага ёсыг сэргээхийн тулд хүчтэй, улс төрөөс тусгаарлагдсан, сайтар томьёологдсон, төрийн байгууламжын хөндлөн буюу хэвтээ хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй.

 

Хэвтээ хариуцлагын тогтолцоо нь төрийн байгууллагууд эрх мэдлээ урвуулан ашиглах явдлыг залруулах, шийтгэх, илрүүлэх, зогсоох ажиллагааг хэрэгжүүлэхдээ нэг нь нөгөөгийнхөө ажил хэргийг харилцан хянах, тайлагнах үүрэг хүлээдэг хянах, албадах, өмгөөлөх  тогтолцоо юм.  Энэ тогтолцоонд харьцангуй биеэ даасан, төрийн байгууллагууд, хууль хүчний байгууллагуудад эрх мэдлийг хувааж, тусгаарлаж тараадаг.  Авилгал, эрх мэдлээ урвуулан ашиглах асуудлыг хянах, мэдээлэх, илрүүлэх, албадах үүрэгтэй байгууллагууд харилцан хамтран ажиллах, хянах уялдаа холбоотой тогтолцоо юм.    Үүнд АТГ, омбудсмэн, Парламентын хянан шалгах хороо, Үндэсний Аудитын газар, Прокурор, Шүүх, Сонгуулийн Ерөнхий Хороо, Хүний эрхийн комисс, Төв банк, Эдийн засаг, санхүүгийн зохицуулах газар, агентлагууд нэг нь нөгөөгөө хянах тайлагнах мэдэгдэх, хариуцлага тооцох, харилцан нягт уялдсан хяналт албадлагын хэвтээ тогтолцоог бүрдүүлж улс төрөөс хараат бус болгох шаардлагатай юм. (horizontal accountability)

 

Хөндлөн хариуцлагын тогтолцооны үр ашигтай ажилллах чадвар нь 1. Дээр нэр дурдсан хяналт, шалгалт, хүчний байгууллагуудын биеэ даасан байдал- (эрх мэдэл,  томилгоо, санхүүжилт, ажилд авах халах, дарга нарын халдашгүй байдал) 2. Санхүүжилтийн хараат бус байдал 3. Улс төрийн дэмжлэг 4.Хууль эрх зүйн чадамж,  5. Манлайлал 6. Харилцан хяналт 7. Харилцан уялдаа холбоотой давхар хяналттай тогтолцоо 8.  Босоо хариуцлагын тогтолцооны дэмжлэг (Хэвлэл мэдээлэл, олон нийт, Иргэний нйигмийн байгууллагууд) зэрэг хүчин зүйлсээс хамаарна. Энэ санаачлагыг үндэслэн “авилгагүй ардчилал” реформын төлөө Ардын хүч эвсэл байгуулж нэгдэхийг уриалж байна.    Нам, улс төр, иргэний нийгэм хамааралгүй нэгдэцгээг Хамгийн гол нь шудрага ёсны баганыг улс төрчид хөрөөдөж нурааж болохгүй. 

 

 

Г. Занданшатар

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.