2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Н.Энхбаяр Хууль Зүйн яамыг намдаа авч, О.Баасанхүүг сайд болгох санал тавьжээ

Н.Энхбаяр Хууль Зүйн яамыг намдаа авч, О.Баасанхүүг сайд болгох санал тавьжээ

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

 

 

Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАХН, МҮАН -ын "Шударга ёс" эвсэл АН-тай зөвшилцөх ажлын хэсгийг Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяраар удирдуулан байгуулсан билээ. Ажлын хэсэг байгуулагдмагцаа УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдтой уулзсан юм. Уг уулзалтын үеэр юу ярьсан тухай мэдээлэл ил болж эхэллээ. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Н.Энхбаяр 1-т Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээж авах эсэхийг хэлэлцсэний дараа Засгийн газарт сайд нарыг нөхөн томилох асуудлыг ярина. 2-т Эвслийн зүгээс 3 яам авна.

 

Үүнд: Шадар сайдаар Монголбанкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугар, Барилга хот байгуулалтын сайдаар УИХ дахь МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нарыг нөхөн томилно. Мөн Хууль Зүйн сайд Д.Дорлигжавыг чөлөөлж, уг яамны сайдын албан тушаалыг өг. Уг албан тушаалд УИХ-ын гишүүн О.Баасанхүүг томилно гэсэн санал гаргажээ. Уг саналыг дэмжих боломж байж болохыг УИХ-ын дарга З.Энхболд үгүйсгээгүй бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг арай дэндсэн хэрэг гэж дүгнэсэн гэнэ.

 

АН-ын зүгээс Хууль зүйн сайдыг өгөлгүйгээр оронд нь нийт 4 сайдын суудал өгье гэсэн ч Н.Энхбаяр Хууль Зүйн сайдыг авах нь стратегийн чухал шийдэл гэж үзсэн бололтой, саналаасаа татгалзахгүй байгаа бололтой. Яриа хэлэлцээр үргэлжилж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.