2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ж.Энхбаяр: АН-ынхан хамтарна гэдгийг хуйвалдана гэж ойлгосонд харамсалтай

Ж.Энхбаяр: АН-ынхан хамтарна гэдгийг хуйвалдана гэж ойлгосонд харамсалтай

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

Ж.Энхбаяр: АН-ынхан хамтарна гэдгийг хуйвалдана гэж ойлгосонд харамсалтай

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

 

 -МАН-ын зургаан сайдыг огцруулсантай холбоотойгоор АН-ынхан дараагийн сайд нараа дотроосоо томилохоор ярилцаж байна. Учир нь танай намынхныг Ч.Сайханбилэгийн танхимыг унагах оролдлого хийж магадгүй гэдэг үндэслэлээр Засгийн газрын бат бөх байдлыг хангах үүднээс ийм алхам хийлээ гэж байна л даа. Тэгэхээр танай бүлгийн зүгээс засаг унагах санаачилга гаргаж магадгүй гэх таамаг их байна?

 

-Эд нар угаасаа бичиг цаас боловсруулахдаа тааруу л даа. Хамтын ажиллагааны гэрээг “Хангалтгүй” гэж дүгнэсэн гэдэг үндэслэлээр манай сайд нарыг огцруулж байна шүү дээ. Гэтэл гэрээг хэрэгжүүлэгч Засгийн газар юм шүү дээ. Харин Засгийн газар кабинетын зарчимтай. Ялангуяа АН-ын Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын даргатай Засгийн газар хариуцлагаа өөрөө үүрэхээр болчихож байгаа юм л даа. Нэгэнт улс төрийн шийдвэр гаргаад“Хамтарсан гэрээ хангалтгүй” гэж дүгнэсэн бол түүнийг хамтарч хэрэгжүүлэх хүмүүс нь чадаагүй байна шүү дээ. Тэгэхээр энэ үндэслэлээр эргээд МАН талд гэрээний нөгөө тал болсон засагт байгаа АН-ын сайд нарыг хангалтгүй ажилласан гэдэг дүгнэлт гаргах эрх зүйн үндсийг нь нээгээд өгчихөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сайд нарыг огцруулахдаа өргөн барьсан тогтоол нь тийм л алдаатай байгаа. Ерөөсөө л хамтарсан гэрээний хэрэгжилт хангалтгүй юм бол Засгийн газар кабинетынхаа зарчмаар хамтдаа хариуцлага хүлээдэг шүү дээ. Түүнээс биш манай зургаа хариуцлага хүлээгээд нөгөө хэд нь зүгээр үлддэг ч юм биш. Үнэхээр өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг дүгнэх гэж байгаа бол улс төрийн бүх намын хамтарсан гэрээг адилхан дүгнэж үзэх ёстой. Олон түмэндээ хүргэж, мэдээлэл өгөх хэрэгтэй. Хамтарна гэдэг тоглоом биш шүү дээ. Ерөөсөө энэ бүхнээс юу анзаарагдаж байна вэ гэвэл Монголын төр өөрөө төрт ёс, чадавхи, чанараа алдаж дууслаа.

 

-Анх хамтрахдаа хэрэгжүүлж, нэг тийш нь болгохоор тохиролцсон ажлууд ер нь юу болсон бэ. Яг ямар асуудал дээр хамтарч чадсангүй вэ?

 

-Миний хувьд энэ ажлын хэсэгт ороод үндэсний зөв шилц-лийг бий болгох, өнөөдөр нийгэмд тулгараад байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах, нийгмийн суурь гэрээ болсон Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулах, улс төрийн на мууд сонгуулийн системээ өөрч лөх гэх мэт томоохон ажлыг хий нэ гэж ойлгож байсан. Гэвч өнгөрсөн хугацаанд юу болсныг та бүхэн харж байгаа. Нөгөө л Оюутолгой, Тавантолгой тойрсон, ард түмнээсээ нуусан баахан гэрээ, хүлээсэн үүргүүд нь төдийлөн гарч ирсэнгүй. Цаашлаад бондын үр ашиггүй зарцуулалт олон түмэнд ил боллоо. Нуугаад байсан санхүүгийн маш олон тоо баримтыг нь бид ил болгоод гаргаад ирлээ. Ер нь үндсэндээ эвсэнэ гэдэг маань хуйвалдана гэж АН-ынхан ойл госон л доо. Гэтэл бид бол тийм зүйл хүсээгүй. Тийм байж ч болохгүй. Товчхондоо, хүндхэн, сорилттой бодитоор нүүр тулгараад түүнийгээ олон нийтэд ил болгоод давж шийдэх, хүндрэлээс гарах, арга замаа хамтраад олъё гэдэг үндсэн зорилго л байсан. Гэтэл нуух, хуйвалдах, өр авах, бондын мөнгийг үр ашиггүй зарцуулах, эх захгүй шаардлагатай, шаард лагагүй төсөв санхүүгийн үрэлгэн байдал гээд олон зүйл дээр бид нэгдэж чадаагүй л дээ. Ялангуяа Өршөөлийн хууль, албан тушаалтнууд, авлигын мөнгө, татвар төлөлтөөс нуусан мөнгийг өршөөж байгаа увайгүй үйлдэл л хийж байна шүү дээ. Татварын ерөнхий газрын дарга“Дөрвөн их наяд төгрөг Эдийн засгийн өршөөлийн хуулийн дагуу гарч ирэх бололцоотой” гэж хэлж байна. Гэтэл дөрвөн их наяд гэдэг нь үндсэндээ Монгол Улсын төсвийн 70-80 хувь нь нуугдчихсан байна гэсэн үг болж таарч байна шүү дээ. Ерөөсөө энэ хуулиудаар орж ирж байгаа юм нь юу гэхээр албан тушаал, авлига, төрийн албан тушаалтнуудын нуусан хөрөнгийг өршөөх асуудал орж ирж байх жишээтэй. Хэтэрхий эрээ цээргүй, увайгүй байна.

 

-Ийм л учраас МАН сөрөг хүчний байр сууринд очоод дараагийн алхмаа Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагах оролдлого гэж харах хүн олон байх шиг байна. Бүлэг дээр энэ талаар ярилцсан зүйл бий юү?

 

-МАН сөрөг хүчний байр суурьт шил жиж байгаад би хувьдаа сай-шаалтай байгаа. Ерөөсөө парламент гэдэг маань эрх баригч, нөгөө талдаа ард түмний хяналт буюу сөрөг хүчин байдаг. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчин хүчтэй довтолж байж сайд нарынх нь ажлыг шалгаж, илрүүлдэг. Алдаа дутагдлыг нь олон түмэнд нээж өгөх үндсэн үүрэг нь сөрөг хүчинд байдаг. Энэ үүрэг дээр МАН буцаж ирж байгаа. Үндсэндээ ямар ч парламентад сөрөг хүчин ус агаар шиг хэрэгтэй байдаг. Та нар ан заар сан биз. Ерөөсөө л Тавантолгой, Оюутолгой, Гацуурт гэх мэт хэдэн том орд тойрсон л ажил хий лээ шүү дээ. Тэгээд тэдгээрээ тойр сон нууц гэрээ, цаашлаад зээл тусламж авч, түүнийгээ зар-цуулахаас өөр бодож байгаа юм эд нарт алга байна шүү дээ. Тийм болохоор МАН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх нь зөв. Ингэж байж МАН намч байдал руугаа шилжих байх. Г.Уянга гишүүний Ерөнхий сайдыг огцруулах бэлэн албан бланкан дээр 13 гишүүн гарын үсэг зурчихсан байгаа юм билээ. Түүн дээр4-5 хүн нэмэгдвэл асуудал цаашаа явах байх. Нэгэнт улс төрийн шийдвэрээр энэ гэрээг “Хангалтгүй” гэж дүгнэсэн бол Засгийн газар танхимын зарч-маараа алдаа оноогоо л хүлээх ёстой. Гэхдээ манай бүлэг энэ талаар тогтож ярьсан зүйл байхгүй. Энэ бол зөвхөн миний байр суурь.

 

-Тэртэй тэргүй зургаан сайдыг асуудлыг хөндчихөөр өөрийнх нь танхимын бүрэн бүтэн байдал эргэлзээтэй болно гэдгийг мэдэж байсан атлаа Ерөнхий сайд тогтоол оруулж ирснийг олон нийтийн зүгээс шахаанд орчихлоо гэж дүгнээд байгаа. Харин таны хувьд энэ байдлыг хэрхэн харж байна вэ?

 

-Та нар ч бас анзаарч байгаа байх. Ялсан намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой. Гэхдээ өнөөдөр тийм биш. УИХ-ын дарга нь намын дарга болчихоод засгаараа тоглоод байдаг. Ерөнхийлөгч нь тэнд өөр нэг зүйл яриад байдаг. Ерөөсөө эрх барьж байгаа намын томчууд нь гурван тийшээ хараад суучихсан байна шүү дээ. Бид чинь үндэсний эв нэгдэл, зөвшилцлийг бий болгож том суурь асуудлуудаа цэгцэлье гэж л засагт хамтарсан. Гэтэл ингээд бүх юм нурчихлаа. Харамсалтай. Энэ бол үнэхээр хариуцлагагүй байдал. Үүнээс хойш дахиж ийм үндэсний зөвшилцөл, хамтарсан гэрээ гэдэг асуудлыг хөндөхөд хүнд болж байгаа биз. Ямар гоё гоё үг ярив, яаж матрын нулимс унагаад манай намын бүлэгт хайрын захиа илгээгээд, намын Бага хуралд илгээлт явуулж “Одоо л бид нийлэхгүй бол болохгүй нь, байдал хүндэрчихлээ” гээд л алдаа оноогоо уйлан дуулан хүлээгээд байсан улс өнөөдөр өөр болчихож байгаа юм. Ерөөсөө энэ бүхнийг эргээд ингээд харахаар АН-ынхны тэгж матрын нулимс унагаад байсан нь худлаа байж. Улс эх орноо бодож хамтаръя гээд байсан нь худлаа, түүнийх нь цаана улс орны эрх ашиг биш, дахиад л өнөөх уул уурхай тойрсон цөөнх, эдийн засаг тойрсон эрх ашгийн бүлэглэлийн төлөө л байж шүү дээ. Энэ бодсон санасан нь хангагдахгүй, төлөвлөсөн нь нураад эхлэхээр багаа хуулж байна. Тийм ч болохоор дараагийн хувилбар руугаа орж байна.

 

-Төр засаг бужигнана гэдэг яав ч сайн үр дагавар авчрахгүй. Одоо хүндрэлтэй байгаа эдийн засагт цаашид ямар нөхцөл байдал үүсэх бол?

 

-Дахиад энэ онд эргэсэн, замарсан байдал үүслээ. Гадаад орчинд Монголын нэр хүнд, зээлжих зэрэглэл дахиад унаж байна. Хөрөнгө оруулалт оруулах гэсэн, тогтвортой байдлыг хаана хаанаа хүсч байсан нь дахиад нурж эхэллээ. Төсвийн орлогын гүйцэтгэл хагас жилээр маш муу гарлаа. Төрийн сан өнөөдөр мөнгө байхгүйгээр барахгүй, олон зуун тэрбумын хасахтай болчихоод байна. Дотоодын арилжааны банкуудаас татсан Засгийн газрын үнэт цаас ны хэмжээ дөрвөн их ная дад хүрэх нь. Ерөөсөө эдийн засагт эргэлдэж байгаа мөнгөний дийлэнхийг засаг аваад хэрэглэчихлээ шүү дээ. Хөрөнгө оруулалтаа хийж чадахаа больсон. Урсгал зардал дээр дөнгөн данган салгалж байна. Дээрээс нь нийгмийн суурь зардлууд, цахилгаан дулааны үнэ бүгд нэмэгдлээ. Ханшаа алдаж эхэлж байна. Энэ бүгд хаана буух вэ, эцсийн дүндээ ард түмний нуруун дээр л бууна. Цаашлаад байгаль, цаг агаарын хүндрэлтэй асуудал үүсэх нь. Бид ургацаа алдаж байна, үүнээс үүдээд гурилын үнэ өсөх нь тодорхой боллоо. Цаашлаад төвийн бүсийн мал ихтэй газрууд хүндрэлтэй өвөлжих нь тодорхой болчихлоо. Нийгмийн хамгийн тогт-вортой хэсэг буюу суурийг хангаж байсан малчдын маань амьдралд маш том цохилт ирж байна шүү дээ. Мөн үүний цаана олон мянган айл өрхийн амьдралд ч цохилт ирнэ. Үүнийг яаж зөөллөх, яаж энэ их хүндрэлээс авч гарах вэ гэдгийг эрх баригчид ерөөсөө бо дохгүй байна. Үүнд санаа зовниж байг аа зүйл ч байхгүй байна. Ерөөсөө л эрх мэдэл, албан ту шаалд очих гэ сэн хийрхэл л яваад байна.

 

-МАН сөрөг хүчний байр суурьт очихоороо бүх зүйлийг гацааж түгждэг гэдэг шүүмжлэлийг эрх баригчид хэлээд байдаг шүү дээ?

 

-Биднээс гадна хэвлэл мэ-дээллийн дөрөв дэх засаглалынхан та нар үүргээ гүйцэтгээд ажил лац-гаа. Хамтраад л ажиллая. Харин бид асуудлыг бодитой баримттайгаар нь гаргана. Нуусан, хулгайлсан, муу зүйлийг бид тэвчихгүй. Ийм зүйл дээр өмгөөлж хамгаалж болохгүй шүү дээ. Гэхдээ мэдээж зөв, сайн ажлыг бол дэмжээд явалгүй яах вэ.

 

-Хоёр нам засагт хамтрахдаа нэгдсэн гэрээ байгуулчихаад нэг нам нь дүгнэчихэж байгаа нь өөрөө учир дутагдалтай юм гэдэг зүйлийг л яриад байна л даа. Тухайлбал, АН-ынхан чухам ямар үндэслэлээр хамтарсан гэрээ“Хангалтгүй” гэж дүгнэсэн юм бол?

 

-“Хангалтгүй” л гээд байгаа юм. Гэх дээ юуг хангалтгүй гэж байгаа юм гэхээр хэлэх үггүй л сууж байх жишээтэй. Хангалтгүй гэж байгаа нь үндсэндээ Засгийн газраа л ингээд дүгнэчихэж байгаа хэрэг. Нэгэнт Засгийн газрынхаа ажлыг өөрсдөө хангалтгүй гээд дүгнэчихэж байгаа бол эрх зүйн чадамжгүй Засгийн газар болчихлоо шүү дээ. Өөрөөр хэлбэл, энэ нь ганц МАН-ын зургаан сайдын асуудал биш болж хувирлаа л гэсэн үг.

 

-МАН-ын сайд нарыг огцруулахдаа эрх зүйн акт болж чадахааргүй хэмжээнд боловсруулсан байна гэдэг шүүмжлэл их гараад байсан л даа.

 

-Тэгэлгүй яах вэ. Ерөөсөө бичиг цаасаа хүртэл хангалтгүй боловс-руулсан. Улс төрийн шийдвэрээр ҮЗХ нь энэ гэрээг хангалтгүй гээд дүг нэчихэж байгаа юм. Гэтэл гэрээг Засгийн газар хэрэгжүүлдэг шүү дээ. Тэгэхээр эрх баригч намын Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын дарга бүгд ажлаа тааруу хийсэн гэж ойлгохоор болчихож байгаа учраас үлдсэн буюу эрх баригч намын сайд нарын асуудал хөндөгдөхөд нээлттэй болж байгаа юм.

 

М.Өнөржаргал

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn