2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » АТГ-аас Г.Шийлэгдамбад албан бичиг хүргүүлжээ

АТГ-аас Г.Шийлэгдамбад албан бичиг хүргүүлжээ

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

 

 

 

Авлигатай тэмцэх газраас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах сургалт зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцжээ.

 

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилттэй танилцах явцад тус газарт дараах нийтлэг зөрчил, дутагдал илэрсэн байна.

 

Тухайлбал:

 

•Төвийн мэдээ, мэдээллийн самбар болон албан ёсны цахим хуудсанд аудитын тайлан, сул орон тооны зар, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчдын талаарх мэдээллийг байршуулаагүй,

 

•Хэлтэс, алба, тасаг, нэгжүүд ажилчдын ажлын үр дүнг үнэлж, мөнгөн урамшуулал олгохдоо харилцан адилгүй өөрөөр үнэлдэг, төрийн өмчийг бусдад түрээслүүлэхдээ нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлаагүй, шууд гэрээ байгуулж хэн нэгэн этгээдэд давуу байдал олгох нөхцөлийг бүрдүүлсэн,

 

•Төвийн захирлын 2014 оны 224, 225, 269, 386 тушаалаар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон журам батлан гаргахдаа тушаалын үндэслэх хэсэгт хуулийн хэм хэмжээ зүйл заалтыг дурдаагүй, Эрүүл мэндийн сайдын хүчингүй болсон тушаалыг үндэслэж гаргасан байна.

 

Авлигатай тэмцэх газраас дээрх зөрчлийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай албан бичгийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал З.Мэндсайханд хүргүүлсэн аж.

 

Авлигатай тэмцэх газар эрүүл мэндийн салбарын авлигын нөхцөл байдлын судалгааны дүнгийн мөрөөр тус салбарт хэрэгжүүлэх авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2, 3 дугаар шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд одоогийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллаад байна.

 

Тиймээс Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд гарсан зөрчлүүдийг эрүүл мэндийн бусад байгууллагад давтагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” албан бичгийг хүргүүлжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.