2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Европын сэргээн босголт, хөгжлийн банк төгрөгөөр зээл олгоно

Европын сэргээн босголт, хөгжлийн банк төгрөгөөр зээл олгоно

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг

Европын сэргээн босголт, хөгжлийн банк төгрөгөөр зээл олгоно

Монголбанк, Сангийн яам болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас өчигдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны шилжилтийн эхэн үеийн улсуудад зориулан хэрэгжүүлж буй “Дотоодын валю­таар зээл олгох хөтөлбөр”-ийн санамж бичигт гарын үсэг зурлаа. 

 

Санамж бичиг нь Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалт, зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, банк, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгт /төгрөг/-т дэмжлэг үзүүлэхээрээ чухал ач холбогдолтой юм.

 

Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас дотоодын зээлдэгчдэд харьцангуй хямд өртөг бүхий төгрөгийн зээл олгож эхлэх юм. Ингэснээр гадаад валютын орлогогүй зээлдэгчдийн ханшийн эрсдэл буурч, улмаар банк, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх бөгөөд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэх боломж бүрдэх юм байна.

 

Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь 2006 оноос Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 60 төсөлд нийт нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа аж.

 

Д.Баяржаргал

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.