2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Сэргээгдэх эрчим хүчний талаар хэлэлцэнэ


Сэргээгдэх эрчим хүчний талаар хэлэлцэнэ

Нийтлэлийн төрөл: Нийгэм

“Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдал” хэлэлцүүлгийг Эрчим хүчний яам Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагтай /ОУСЭХА/ хамтран зохион байгуулах гэж байна. Уг хэлэлцүүлэг нь өнөөдөр эхлэх бөгөөд Эрчим хүчний сайд М.Сономпил 2013 оны нэгдүгээр сард ОУСЭХА-ийн III ассемблейд оролцох үеэрээ хамтын ажиллагаа, Сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын судалгаан дээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсны дагуу хийгдэж байгаа аж. 

 

Хэлэлцүүлэгт “IRENA”-гийн газрын дарга Гаури Сингх, Энэтхэгийн Сэргээгдэх эрчим хүчний сайдын үүргийн дагуу зочилж буй Газрын дарга зэрэг олон улсын шинжээчид оролцож Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хөгжил, нөөц, цаашдын хөгжлийн гарц зэргийг хэрхэн тодорхойлох талаар ярилцах юм байна.

 

Мөн “Сэргээгдэх эрчим хүч” үндэсний форум есдүгээр сарын 05-нд “Туушин” зочид буудалд зохион байгуулагдах аж. Манай улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид, эрдэмтэдтэй хийх энэ форумд Үндэсний сэргээгдэх эрчим хүчний цаашдын хөгжлийн хэтийн ба ойрын төлөвлөгөө мөн тулгарч буй бэрхшээл зэргийг хамтран ярилцана гэдгийг зохион байгуулагчид онцолоо. 

 

Уг хэлэлцүүлгийг Сэргээгдэх эрчим хүчний үндэс­ний төв, Азийн хөгжлийн банктай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд жил болгон зохион байгуулж байхаар төлөвлөжээ.

 

Д.Баяржаргал

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.