2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээ

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээ

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээ

 

Элэг нэгт Монгол ахан дүүс Та бүхэндээ Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94  жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндчилгээг өргөн дэвшүүлье. 

 

Монголчууд бид баяр наадмаараа үгийн сайныг хэлэлцэж, үйлийн сайныг урлаж, үйлсийн сайхныг бүтээж, уламжлалт түүх соёлоо дэлхий дахинд сурталчилж, үр хүүхэд залуу үеэ эх оронч үзэлтэй болгон төлөвшүүлдэг билээ. Үндэсний их баяр наадам бол Монгол түмний эв нэгдэл, үнэт зүйлийн баталгаа, эрх чөлөө тусгаар тогтнолын билэгдэл юм.  

 

Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай  харваачид нь мэргэн байж хотол түмнээрээ сайхан наадаарай. Төрт ёсны их баяр цэнгэл-монгол наадам эх орны маань дөрвөн зүг, найман зовхист ёслол төгөлдөр, сүр жавхлантай болж, айл өрх, хүн бүрт баяр баясгалан, эрч хүч бэлэглэх болтугай! 

 

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, 

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИССЫН ДАРГА

 

У.ХҮРЭЛСҮХ

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.