2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Ерөнхий сайд АН-ын дүрмийг дагах уу? Зөрчих үү?

Ерөнхий сайд АН-ын дүрмийг дагах уу? Зөрчих үү?

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Ерөнхий сайд АН-ын дүрмийг дагах уу? Зөрчих үү?

 

 

АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс МАН-тай байгуулсан гэрээг цуцлах шийдвэрийг гаргасан. Иймээс засагт хамтарсан МАН-ын зургаан сайдыг солих шаардлагыг наадмаас өмнө буюу энэ сарын 10-ны дотор шийдвэрлэхийг Гүйцэтгэх зөвлөлөөс үүрэг болгосон байна. МАН-ын хувьд  “Гэрээгээ дахин дүгнээд цуцлая” гэсэн хариу өгсөн. Гэсэн ч зургаан сайдыг нь засгаас гаргана гэдэгт төдийлөн таатай бус байгаа нь Ерөнхийлөгч намын бүлгийн дарга нартай уулзах үеэр хэлсэн үгнээс нь цухалзаж байв. Тухайлбал “Ерөнхий сайд л өөрөө анх хамтрах тухай асуудлыг ярьсан. Бүтэн 7 цагийн турш сайхан юм ярьж байж манай зургаан хүнийг авч явсан. Гэтэл одоо хөсөр хаях гэж байна. Өөрөө энэ асуудлаа шийдээрэй” гэсэн юм.

 

-“ЕРӨНХИЙ САЙД БҮРЭН ЭРХИЙНХЭЭ ХҮРЭЭНД ШИЙД” ХЭМЭЭН ШАХААНД ОРУУЛАВ-

 

Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ МАН-ын дарга М.Энхболдын хэлсэн үгний хариуд Ерөнхий сайд “Намууд хоорондоо асуудлаа шийд. Би зургаан сайдын асуудлыг өргөн барихгүй” гэв. Гэтэл өчигдөр орой МАН-ын гаргасан мэдэгдэлд “Өнөөгийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль тогтоомжийн дагуу Ч.Сайханбилэг нь Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Ардын намаас томилогдон ажиллаж байгаа сайд нарын асуудлыг өөрөө биечлэн Улсын Их хуралд өргөн мэдүүлж шийдүүлэх ёстой” хэмээн бичжээ. “Анх авч явснаараа Ерөнхий сайд энэ асуудлыг нэг тийш нь болгож шийдвэр гаргах ёстой” гэсэн хатуу байр суурийг илэрхийлсэн байна. Ерөнхийлөгчийн хувьд уг асуудалд тоймтой хариу өгөөгүй. Мөн л “Ерөнхий сайд санаачлагыг гартаа ав” хэмээн хэлээд гурван цэг үлдээсэн. Гэтэл Ерөнхий сайд өөрөө АН-ын л нэг гишүүн. Хэрвээ зургаан сайдыг өргөн барихгүй гэвэл намынхаа дүрмийг зөрчсөн болно. Зургаан сайдыг өргөн баривал анхлан гуйж авснаараа хариуцлагыг нуруундаа үүрч сөрөг хүчин болох нь тодорхой болсон МАН-ын зүгээс Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг хөндөж магадгүй юм. Ерөнхийлөгчтэй намын дарга нар уулзах үеэр МАН-ын дарга М.Энхболд засгийг огцруулахгүй байх талаар ганц ч үг ган хийгээгүй нь үүнийг нотлох мэт.

 

-ЕРӨНХИЙ САЙД НАМЫН ДҮРМЭЭ ЗӨРЧИХ ҮҮ? ДАГАХ УУ?-

 

АН-ын Үндсэн дүрмийн 6.6.6.1-д “Намын бодлого, үйл ажиллагаатай холбогдсон улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн бүхий л амьдралыг авч хэлэлцэж, санал солилцох, дүгнэлт, шийдвэр гаргах” гэж заасан байдаг. 6.6.6.2-т “Төрийн бодлого болон цаг үеийн тулгамдсан асуудлаар хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа гишүүдэд үүрэг өгөх эрхтэй” хэмээн заасан байдаг. Хэрвээ Ерөнхий сайд бие даан шийдвэр гаргавал эдгээр заалтыг зөрчсөн болно. Мөн 3.3.1-д “Намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх үндсэн журам болон түүнд нийцүүлэн гаргасан бусад журам, шийдвэрийг даган мөрдөх” гэж заасан байдаг. Энэ нь Гүйцэтгэх зөвлөлөөс МАН-тай хамтрах гэрээг эцэслэж, зургаан сайдыг засгаас хөөх шийдвэрийг гаргасан учир Ерөнхий сайд дагахгүй тохиолдолд мөн л зөрчсөн гэж үзнэ.

 

Ерөнхий сайд дүрмээ зөрчсөн шийдвэр гаргавал намын дүрмийн 3.6-д зааснаар “Намын гишүүн нь үүргээ биелүүлээгүй болон үндсэн дүрмийг зөрчсөн үйлдэл ба эс үйлдэлд журмын дагуу хяналтын ерөнхий хороо, дунд шатны намын байгууллагын хяналтын нэгжийн дүгнэлтийг үндэслэн шийтгэлийг аль нэг зохих шатны намын удирдлага оногдуулна. Үүнд: Намын сонгуульт албан тушаалаас огцруулах, улс төрийн болон намын аль нэг албан тушаалд 4 жил хүртэлх хугацаагаар нэр дэвшүүлэхгүй байх” гэсэн заалт байдаг байна. Тэгэхээр Ерөнхий сайдад намын дүрмээ дагаж гэрээгээ зөрчсөн МАН-ын зургаан сайдыг засгаас хөөх үү, дүрмээ зөрчиж суудалдаа үлдэх үү гэдэг сонголт үлдэж байна.

 

Э.БҮҮВЭЙ Medee.mn

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.