2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ардын намд "Ардын хүч" өдөллөө

Ардын намд "Ардын хүч" өдөллөө

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

Ардын намд "Ардын хүч" өдөллөө

 

 

Шинэ жигүүрийнхэн нь У.Хурэлсүхийн, Су.Батболдын, Шинэчлэлийн хорооны дэмжигчид Саарал ордонд өчигдөр улс төр улайстлаа өрнөв. Засгийн газарг МАН-тай хамтарсан АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдюр улс төрийг чинээнд тултал бужигнуулж байна Өглөө эртлэн хуралдсан УИХ дахь намын бүлгүүдийн хэлэлцэх асуудлын гол нь засгаас хөөх хийгээд гарах эсэхийн тухайд байлаа. АН-ын бүлэг асуудлыг нэг их гал асаалгүй шийдвэрээ гаргасан бол МАН-ын бүлэг хоёронтаа хуралдаж, Удирдах зөвлөлийнх нь ордонд өнжив. Эцэст нь гаргасан улс төрийн шийдвэр нь "Хамтарна гэдэг хамтдаа хууль зөрчихийн нэр биш, Засгийн газраас гарахад бэлэн”. 

 

Гэхдээ энэ шийдвэрийг МАН-ынхан 100 хувийн саналаар гаргаагүй. Хамтарсан Засгийн газраас гарах хэрэггүй, үргэлжлүүлээд эв зүйгээ олоод ажиллах хэрэгтэй гэсэн хэсэг ч байлаа. Энэ санал зөрөлдөөн эцэстээ МАН дотор жигүүр ургуулав бололтой. Шадар сайд У.Хүрэлсүхийн хүрээллийн, Зүүний хүчний холбоог дэмжигч МАН-ын гишүүд оройхон “Ардын нам-Ардын хүч” зөвлөлдөх уулзалтыг Сонгуулийн ерөнхий хорооны дугуй танхимд зохион байгууллаа. Тодруулбал энэ уулзалтын идэвхтэй оролцогчид нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн асан Г.Занданшатар, Л.Одончимэд, НАМЗХ-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайдын зөвлөх Н.Учрал, Ерөнхий сайд асан Сү.Батболдын зөвлөх О.Одбаяр болон МАН-ын шинэчлэлийн хорооныхон байсан юм. Уулзалтын үеэр Ж.Энхбаяр гишүүн “МАН бол компанийн өмч биш, хэсэг нөхдийн хуйвалдааны талбар биш. Ардаараа овоглосон Ардын нам”, гэсэн бол Л.Оюун-Эрдэнэ “Эрмэлзэх гурван зүйл, эсэргүүцэх гурван зүйл, эхлүүлэх гурван зүйл”-ийг санал болгов. Харин Д.Цогтбаатар сайд “Нам сүлжээндээ бус баян ядуугийн ялгаанд анхаарч ажиллах ёстой” гэдгийг анхааруулжээ.

 

МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Б.Ганхуяг “Улс төрийн намуудын есөн гажуудал байгааг эрдэмтэн, судлаачид томъёолж байна” гээд энэтухай танилцуулжээ.

 

Эцэст нь тэд нам дотроо “Ардын нам-Ардын хүч” эвслийн хэмжээнд ажиллаж болох юм гэж санал нэгджээ. Өөрөөр хэлбэл, МАН дотор “Уламжлал шинэчлэл-ардчилал шударга ёс” жигүүрээс хойш албан ёсны бас нэгэн жигүүр өдөлж мэдэхээр боллоо.

 

 

 

С.Шийлэгтөмөр /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.