2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ш.Раднаасэд: МХЕГ урд хөрш рүү адууны махан бууз, банш экспортлох ажилд идэвхийлэн оролцлоо

Ш.Раднаасэд: МХЕГ урд хөрш рүү адууны махан бууз, банш экспортлох ажилд идэвхийлэн оролцлоо

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

 

Манай улс сүүлийн жилүүдэд махны экспортоо өсгөх бодлого барин ажиллаж байгаа. Салбар яамнаас гаргасан судалгаагаар жилд 10 сая орчим мал нядалж, экспортод гаргах боломж манайд бий. Тухайлбал,энэ жил БНХАУ-д мах экспортлох эрхийг таван компанид  өгч, квотыг нь 64.5 мянган тонн байхаар  тогтоосон байна.

 

Урд хөрш рүү үхэр, хонь, ямааны мах, адууны дайвар бүтээгдэхүүн, бууз, банш, гурил, малын тэжээл, өвс экспортлох, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлох хүсэлтээ манай улс  хэдэн жилийн өмнөөс илэрхийлсээр ирсэн.

 

Уг асуудлыг шийдэхэд  тулгарч буй  хамгийн том бэрхшээл нь Малын гаралтай өвчин, тэдгээрт тавих хяналтыг сайжруулахад чиглэсэн  хоёр улсын Мэргэжлийн хяналтын байгууллагын хамтын ажиллагаа, нэгдсэн стандартын асуудал байдаг.

 

Тэгвэл уг асуудал эхнээсээ шийдлээ олж, манай улс урд хөрш рүү адууны махан бууз, банш, адууны ясны гурил гаргахаар болсон байна.  Адууны цул махны экспортоос анхан шатны гүн боловсруулах хэлбэр лүү шилжүүлэх энэхүү дэвшилттэй алхамыг бий болгохын тулд Ш.Раднаасэдээр ахлуулсан Мэргэжлийн хяналтын байгууллага ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж, Монгол мах экспортлогчдодоо нэгэн шинэ боломжийг нээж өгч буй юм.

 

Тодруулбал, энэ долоо хоногийн эхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Экспорт, импортын хүнсний бүтээгдэхүүний товчооны дарга Ли Вэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, уг асуудлаар санал солилцжээ.

 

Уулзалтын үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд Монгол Улсаас БНХАУ-дадууны махан бууз, банш, адууны ясны гурил гаргах чиглэлээр хоёр улсын хяналтын байгууллага ихээхэн хүч хөдөлмөр, цаг хугацаа зарсан нь үр дүнгээ өгч, өнөөдөр дэд сайд нар протоколд гарын үсэг зурах болсонд талархал илэрхийлж амжилт хүссэн байна.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.