2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » Ерөнхийлөгч Г.Өсөхбаяр аваргын галаар зочиллоо

Ерөнхийлөгч Г.Өсөхбаяр аваргын галаар зочиллоо

Нийтлэлийн төрөл: Спорт, Онцлох мэдээ

 

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүнийг магнайд тэргүүлж барилдах нь маргаан дагуулаад байгаа. Тэгвэл энэ маргааныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шийдчих шиг боллоо.

 

Тодруулбал, өнөөдөр хуралдсан Үндэсний их баяр наадмын комиссоос хоёр аварга нэг өдөр "Дархан аварга" цол хүртсэн учир гаргасан амжилтаар нь эрэмбэлэх нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрч, Бөхийн холбоонд аваргуудын амжилтын эрэмбийг гаргахыг даалгаад буй.

 

Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тавантолгойн Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд болсон "Khaan Quest 2015" Олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалттай танилцсаныхаа дараа ЗХЖШ-ын "Алдар" спорт хороо, Г.Өсөхбаяр аваргын ахалж буй Г.Өсөхбаяр аваргын галаар зочилжээ.

 

Түүнийг зочлон очиход Г.Өсөхбаяр аварга тосон авч, Улсын харцага Г.Батбаяр тэргүүтэй аймаг, сумын цолтой 20 гаруй бөхчүүд түүнд зориулан бэсрэг наадам хийсэн аж. Мөн үеэр Дархан аварга Г.Өсөхбаярын галынхан Монгол Улсын ерөнхийлөгчид зориулан хорхог хийн, тавгийн идээ засан хүндэтгэн хүлээн авсан нь үндсэндээ хоёр аваргын дунд үүсээд байсан маргааныг эцэслэн шийдчих шиг боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.