2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Улаанбаатар хотын хөгжилд Солонгосын компаниуд оролцоно

Улаанбаатар хотын хөгжилд Солонгосын компаниуд оролцоно

Нийтлэлийн төрөл: Нийслэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл,  Бүгд Найрамдах Солонгос улсын Парламентын гишүүн, Хот төлөвлөлтийн байнгын хорооны дарга Пак Жин болон албаны бусад төлөөлөгчдийг хүлээн авч, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалт, хоёр орны харилцааны талаар санал солилцлоо. Солонгосын парламентын гишүүн Пак Жин "Энэ их ажлын үеэр бид бүгдийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлье. Улаанбаатар хотын Усан хангамжийг сайжруулах, дулааны шугам сүлжээг шинэчлэх зэрэг хотод тулгарч буй асуудалд Солонгосын Койка олон улсын байгууллага хамтран ажиллаж байгаа. Энэ ажилд бидний зүгээс бүх талын дэмжлэгийг үзүүлж, хамтарч ажиллах болно. Мөн Солонгосын Элчин сайдын яамны шинэ барилгын газрыг шийдвэрлэн өгч, барилгын ажил эхэлсэнд бид баяртай байна. Нийслэлийн бүтээн байгуултад оролцох боломжийг манай аж ахуйн нэгжүүдэд олгож, хотын бүтээн байгуултад хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Хотын дарга "Хоёр улсын харилцаа улам бүр гүнзгийрч, ялангуяа боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн чиглэлд онцгой хөрөнгө оруулагч орны тоонд Солонгос улс орж байгаад талархаж байна. Мөн хотын бүтээн байгуулалтад ч хамтран ажиллах болно. Ханын материалд барих Улаанбаатар хотын шинэ захиргааг Солонгосын компани барих юм. Олон улс орон Монгол улсын уул уурхайд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байдаг бол Солонгос улс  бүтээн байгуулалтыг дэмждэг явдалд бид талархаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.