2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Б.Энхбаяр: Ерөнхий сайдад хууль ёсны наад захын сэтгэхүй байхгүй

Б.Энхбаяр: Ерөнхий сайдад хууль ёсны наад захын сэтгэхүй байхгүй

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч
Б.Энхбаяр: Ерөнхий сайдад хууль ёсны наад захын сэтгэхүй байхгүй

 

МАН-ын даргын зөвлөх Б.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МАН-ын 27 дугаар Их ху­рал ирэх сард болно. Уг хур­лын бэлтгэл ажил хэрхэн яваг­даж байгаас яриагаа эх­лэх үү?

-Ирэх сард МАН-ын  27 дугаар Их хурал хуралдуулахтай хол­бог­дуулан бэлтгэл ажлыг хан­гах хүрээнд долоон ажлын хэсэг гарч ажиллаж байна.

Дү­рэм, мөрийн хөтөлбөрийн ши­нэчлэлийн асуудлаас гадна улс орны  өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд үнэ­лэлт дүгнэлт  өгч, улс орныг дунд хугацаанд хөгжүүлэх стра­теги хөтөлбөрийг бат­ла­хаар төлөвлөөд байна.

Ма­най нам өнгөрсөн оны УИХ-ын сон­гуульд оролцохдоо Ард түм­­­ний хөгжлийн хөтөл­бө­­рийг боловсруулж, үүн дээ­рээ суу­­рилсан мөрийн хөтөлбөр­тэй оролцсон. Харамсалтай нь Зас­гийн эрхийг барих болом­жоо алдсантай холбоотойгоор дээрх баталсан хөтөлбөрөө хэ­рэгжүүлэх улс төрийн бо­лом­жоо алдсан.

Нөгөө та­лаас ард түмний хөгжлийн хө­төл­бө­рийг баталж байх үеийн нийгэм, эдийн засгийн гол үзүүлэлтүүд сөрөг тал руу­гаа өөрчлөгдсөн. Үүнтэй хол­бог­дуулан бидний харж, тоо­цоолж бай­сан хөгжлийн концеп­цийг засварлах шаардлага үүсээд байна. Манай намын үе, үеийн Их хурлаар ганцхан хү­­­ний асуудал яриад орхиж бай­гаа­гүй.

Улс орон ард ир­гэ­дийн ахуй амьдрал, цааш­дын чиг хандлагатай холбогд­сон томоохон бодлого хө­­төл­бөрүүдийг дэвшүүлж, түү­­ний­гээ хэрэгжүүлэхийн тө­лөө зорьж ажилласаар ирсэн. Тэр ч үүднээс энэ удаагийн их хур­лаар хөгжлийн дунд хуга­цааны хө­­төлбөрийг батлах асуудал Их хурлын нэг чухал шийдвэрлэх асуудал байх болно.

-Намын их хурлаар зарим хүмүүст хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ гэгдээд байгаа?

-Нэг хоёр хүний хүрээнээс илүүтэй МАН боловсон хүчний бодлого зүй зохистой байж чадсангүй, хариуцлагыг тухай тухайн үед нь зоригтой хийж чадаагүй гэсэн шүүмжлэл гад­на, дотроос гарсан.

Үүнтэй хол­боотой асуудлуудыг намын дар­га Ө.Энхтүвшин “Бид юуг шинэчлэх вэ” гэсэн олон ний­тэд хандсан ил захидлаараа тодорхой хөндсөн. Энэ хүрээнд ч гэсэн тодорхой асуудлууд яригд­сан.

Гэсэн ч намын хувьд дотооддоо тухайлан цаг зав гаргаж, асуудлыг ултай суурь­тай шийдэх цаг хугацаа, бо­ломж гарахгүй сонгуулийн шта­бын нөхцөл байдалд ажил­ла­саар өнөөдрийг хүрсэн тал бий.

Харин намын Их хурлаар эдгээр асуудлуудыг намын ги­шүүдээ өргөнөөр оролцуулан хэ­лэл­цэхээр төлөвлөн ажиллаж бай­на. Энэ хүсэлт намын гишүү­дээс гадна иргэдийн дунд ч их бай­на.

-МАН боловсон хүчний до­рой­толд орсон гэсэн шүүмжлэл ний­гэмд байсаар байна. Энэ ч үүднээс намаа шинэчлэхээр хэ­сэг бүлэг хүмүүс нэгдээд бай­гаа гэж ойлгож болох уу?

-Намын шинэчлэлийг тойрон асуу­дал хөндсөн маш олон хөдөл­гөөн, санал санаачилга намд үүсээд байгаа. Эдгээр санал са­­наа­чилгыг намын цаашдын тө­лөв­шил, төлөөллийн ардчилалд чу­хал ач холбогдолтой гэдэг та­лаас нь харах ёстой.

Намаа шинэч­­лэхээр нэгдсэн нөхдүүдийг ажил албан тушаал хөөцөлдсөн, бя­луу хүртэх  гэсэн өнгө аясаар гу­таах эрүүл бус хандлага байх ёс­гүй. Угаасаа  сөрөг хүчний байр суу­ринд шилжсэн манай намын хувьд булаацалдаад байх ажил ал­бан тушаал нь ч байхгүй.

Нөгөө та­лаасаа намын шинэчлэлийн асууд­лыг үгүйсгээд цааргалаад байх хүмүүс манай намд бас байх­гүй. Асуудлыг аль болох эрүүл, бү­тээлч, ажил хэрэгч талаас нь харж цаашид Монгол Улсын хөг­жилд МАН-ын эзлэх байр суурь, жинг улам бататгах байр суурин дээр бүгд нэгдэж байна.

-Манай нам шат шатны сон­гуульд ялагдал хүлээж, мөрийн хө­төлбөрөө хэрэгжүүлэх бо­ломж хомс боллоо гэлээ. МАН сөрөг хүчний үүргээ муу биелүүлж байгаа гэсэн шүүмж­лэл эртнээс гарч байгаа нь нам дот­роо олон хэсэг хуваагдаж, хүч суларсны шинж гэж бай­гаа. Нөгөө талаас сөрөг хүчин үүр­гээ сайн биелүүлбэл мөрийн хө­төлбөрөө хэрэгжүүлэх бо­ломж бий гэж харж байгаа?

-Сөрөг хүчний намын улс тө­рийн гол тавцан нь УИХ. Тэнд ард түм­ний итгэлийг хүлээж, мандат ав­сан төлөөлөгчид бодлого хө­төл­бөрөө уралдуулахаас гадна ха­рилцан эрх баригчдын хуулиас гажсан буруутай үйл ажиллагаанд хяналт тавих тэр чиг үүргийг хэ­рэгжүүлэх асуудал.

Тэр талаас нь УИХ дахь манай намын бүл­гийн үйл ажиллагаанд сэтгэл дун­дуур байдаг хэсэг нам дотор байд­гийг үгүйсгэх аргагүй. Үүнд эрх баригчдын ДАНХАЙСАН бодлого ч нөлөөлсөн гэж хэлж бол­но. Жишээ нь өнөөдрийг хүр­тэл УИХ дахь байнгын  хороонд цөөн­хийн төлөөллийн тоог хяз­гаарласан хэвээр байгаа.

Эрх ба­ригчид 2-3 байнгын хороонд харьяалагдаж байхад цөөнхийн бү­лэг нэг л байнгын хороонд харьяалагд­сан хэвээр байгаа. Энэ нь цаад утгаараа парламент дахь төлөөллийн ардчиллыг боо­мил­сон жишиг болсон гэдгийг эрх баригчид өөрсдөө ч гэсэн хэлж ярьж эхэллээ. Өөрөөр хэл­бэл, Зас­гийн газраа УИХ нь хянал­таа­саа алдсан.

-Улс төрийн намуудын хоо­рондын асуудлаас үүдэн өнөө­дөр улс орны эдийн засгийн нөх­цөл байдал маш хүнд бай­далд орлоо гэх юм. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Эдийн засгийн гол үзүүлэлт­тэй холбоотой төсөв, бондын хө­­рөн­гийн зарцуулалт, Монголбанк, Засгийн газрын их бү­тээн байгуулалтад зарцуулж бай­гаа хө­рөнгийн ашиглалтын зарцуу­лалт эцсийн дүндээ УИХ дээр яриг­дах ёстой ч тоон мэдээлэл, үйл ажиллагааны мэдээлэл бүгд ард түмэнд хаалттай хэвээр байна. 

Цаад утгаараа ард түм­ний төлөөлөл  болж мандат ав­сан УИХ-ын гишүүдээс эдгээр мэ­дээл­лийг нууж байна. Нэгэнт ин­гэж хааж нууж байгаа нь цаанаа асуу­далтай гэж хардах то­­дорхой үндэслэлүүд байна гэд­­гийг хэлж байна. Энэ ч гэсэн өөрөө эдийн засагт сайнаар бус саа­раар тусч байгаа.

Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганыг яарал­­тай хуралдуулж, үүссэн нөх­цөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, эдийн засгийн хямралыг хурдан да­ван туулах хэрэгтэй гэдэг үүд­нээс манай намаас шаардлага тавь­сан.

-Засгийн газрын зүгээс Чин­гис бондын хөрөнгийг зар­цуу­­лах бүтээн байгуулалтын ажилд тийм ажилд төчнөөн төг­рөг зарцуулна гэд­гээ  зарласан. Гэ­тэл нууц далд бай­гаа гэ­дэг  нь ямар учир­тай юм бэ?

-“Чингис” бон­дын хөрөн­гийг  бүтээн бай­гуу­лалтын ажилд зар­цуулж байгаа гэж байгаа ч ямар ар­га хэмжээнд хэдий хэ­рийн хөрөнгийг ямар хө­төлбөрт зарцуулсан бэ гэдэг задаргааг ерөө­сөө танилцуулахгүй бай­гаа. Өнөөдөр валютын нөөц хэд болсон бэ гэсэн асуу­дал хаалттай байна.

Жи­лийн өмнө гурван тэр­бум ам.долларт хүрч байсан ва­лю­тын нөөц ал­бан бус мэдээллээр 300 сая ам.доллар хүртэл багассан гэх эзэнгүй ярианд Засгийн га­зар, Монголбанкнаас албан ёс­ны хариулт өгөхгүй л байна. Дээрх газраас хариулт өгөхгүй, мэ­дээл­лээ улам хаагаад байхаар ир­гэд хямрал гүнзгийрсэн юм бай­на гэсэн цуу яриа дэгдээж, тэр нь валютын ханшид нөлөөлж бай­гааг бас үгүйсгэх аргагүй.

Тийм учраас ил тод ажиллана гэ­дэг нь бодитой мэдээллийг ард тү­мэндээ өгөхийг хэлж байгаа юм. Хямралыг богино хугацаанд да­ван гарах ажил мэдээллээ ил тод болгохоос эхлэх учиртай.

-Энэ үүсээд байгаа нөхцөл байд­лыг өмнөх Засгийн газ­рын үйл ажиллагаатай холбож тайл­барлах юм байна?

-Шинэчлэлийн Засгийн газар аж­лаа аваад жил болж байна. Өм­нөх Засгийн газар эдийн зас­­гийг 17.5 хувиар өсгөж, ва­лютын нөө­цийг гурван тэрбум ам.дол­ла­рын нөөцтэйгөөр хүлээлгэн өг­сөн. Бурууг өмнөхөөс хайх шалтаг, цаг хугацаа эрх баригчдын хувьд нэ­­гэнт өнгөрсөн. Харин одоо хий­сэн ажлаа тайлагнах  хэрэгтэй. Эрх мэдэл гэдэг нь эрх ямба биш, ха­рин үүрэг хариуцлага гэдгийг ойлгож, урьдын адил сөрөг хүчин байсан шиг арга барилаасаа түргэн салах хэрэгтэй.

-Үүрэг хариуцлагаа ухам­сар­лах ёстой гэлээ. МАН-ыг ши­нэч­лэлээр нэгдсэн хүмүүс ч гэсэн энэ зүйлийг ярьж, Зас­гийн газрыг огцруулах шаард­лага хүргүүлээд байгаа шүү дээ. Дэмжиж байна уу?

-Хувь хүнийхээ үүднээс Зас­гийн газрыг бүхэлд нь хар­луу­лахыг буруу гэж бодож байна. Энэ Засгийн газарт ажлын зөв са­наа­чил­гатай тодорхой шинэч­лэ­­лийн зарчим хэрэгжүүлж бай­гаа сайд байна.  Жишээ нь, Хууль зүйн салбарыг энэ Засгийн газ­рын шинэчлэлийн нүүр царайг ганц төлөөлж байгаа салбар гэж хувьдаа хардаг.

Маш олон  бү­тээлч ажлыг хийж, хууль эрх зүйн салбарт өөрчлөлт хийхээр зорьж байгаа гэдгийг хэлмээр бай­на. Гэтэл Ерөнхий сайд нь хууль ёсны наад захын сэтгэхүй байх­гүй. Ерөнхийлөгч хуулийн за­саг­лалыг хэрэгжүүлэх ёстойг хэлж байгаа.

Хуулийн засаглалыг анх­лан хэрэгжүүлж эхлэх гол хүн нь Ерөнхий сайд өөрөө бол­чихоод байгаа. Энэ хүн хуулийг үлгэр­лэхгүй, зөрчих нь зүй ёсны юм шиг халдварыг нийгэмд тар­хааж байгаа. Ийм хууль ёсны мэд­рэмжгүй Ерөнхий сайд УИХ-ын өмнө хуулийн хэрэгжилтийг хан­гах ажлыг хариуцна гээд сууж байх нь өөрөө буруу.

-Танай намаас “Бодлоготой хөгжье” гэсэн уралдааныг зар­ласан нь мөн л одоо үүсээд бай­гаа эдийн засгийн нөхцөл бай­далтай холбоотой юу?

-МАН-аас “Бодлоготой хөгжье” уриан дор улс орны 4-8 жилийн буюу дунд хугацааны хөгжлийн хэтийн төлвийг боловсруулах ажил яг одоо явагдаж байна. Энэ хүрээнд олон улсын туршлагаас гадна өнөөгийн нөхцөл байдлаа зөв тооцоолохоос эхлээд олон ний­тийн оролцоотой санал бод­лыг сонсох ажлыг зохион бай­гуулж байна.

Тиймээс  залуу эр­дэм­тэн судлаачдын дунд 20 сая төгрөгийн шагналын сантай эр­дэм  шинжилгээний бүтээлийн урал­даан зарласан. Залуу судлаачид улс орны хөгжлийн асуудалд дуу хоо­лойгоо нэгтгэж, санаа бодлоо урал­дуулж оролцоосой гэсэн үүд­­нээс уралдааныг зарласан.

Улс ор­нууд хөгжлийн урт болон дунд хугацааны  хөгжлийн стратегийг боловсруулж ирдэг. Манай улсын хувьд өмнөх Засгийн газрын бод­логыг бүхэлд нь үгүйсгэж байгаа дүр зураг гарч байгаа нь төрийн хар хайрцагны бодлого алдагдаж буйг л илэрхийлж байна.

Тийм уч­раас аль нэг нам бие биеийнхээ үйлд­лийг үгүйсгэхдээ гол нь бус зөв зүйтэй санаачилгыг дэм­жиж урт хугацааны тогтвортой бод­лого манай улсад маш хэрэгтэй, шаард­лагатай болж. Харин тогт­вортой бодлогын үндэс нь зөв­шилцлийн ардчилал байх ёс­той.

Бидний хувьд боловсон хү­чин, бусад турш­лагын хувьд хөтөл­бөрөө бо­ловс­руулж чадахгүйдээ  урал­даан зарласан юм биш. Урал­дааны зорилго хэд хэдэн зүйл дээр зангилагдаж байгаа. Өнгөр­сөн жил нийт ард түмнээр хэ­лэл­цүүлэн боловсруулсан Т21 олон улсын хөгжлийн стратеги боловс­руулдаг аргачлал дээр суурилсан бэлэн хөтөлбөр байгаа.

Харин тэр хөтөлбөрийг тодотгох улс төр эдийн засгийн нөхцөл бий болсон гэдгийг дээр хэлсэн.  Хоёрт, бүг­дээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. Аль болох Монголчууд хөгж­лийн хөтөлбөр дээрээ санал бод­лоо нэмэрлэж байж тэр нь нэг на­мын бус нийт түмний дэмжлэг хү­лээсэн хөтөлбөр болж чадна. Эр­гээд гардан хэрэгжүүлэх, бас идэвх­тэй оролцогч нь болох бодит хөрс, үндэс нь ч тэгж байж бүрдэнэ.

Э.Пагма
Эх сурвалж: www.mminfo.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.