2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Голомт банк “Өөртөө үйлчлэх булан” цахим үйлчилгээг шинээр нэвтрүүллээ

Голомт банк “Өөртөө үйлчлэх булан” цахим үйлчилгээг шинээр нэвтрүүллээ

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

 

2015 онд 20 жилийн түүхэн ой нь тохиож буй Голомт банк Монгол Улсад анх удаа олон улсын төлбөрийн картын системийг нэвтрүүлснээс хойш дэлхийн мэдээллийн технологийн хөгжилд тулгуурласан шилдэг, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг эрхэм  харилцагчиддаа зориулсаар ирсэн билээ.

Үүний тод илрэл болж Голомт банкны хамт олон өөрийн салбар нэгжээр үйлчлүүлж буй харилцагчдынхаа тав тухыг хангаж, цаг хугацааг хэмнэн, банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилгоор “Өөртөө үйлчлэх булан” цахим төхөөрөмжийг ашиглалтад орууллаа.

 

Энэхүү буланг одоогоор Хан-Уул Бизнес төв болон 24 цагийн  үйлчилгээ үзүүлдэг Солонго салбарын үйлчлүүлэгчид ашиглах боломжтой байгаа бөгөөд цаашид уг төхөөрөмж бүхий салбар нэгжийнхээ тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.  

 

“Өөртөө үйлчлэх булан”-гийн гол давуу тал нь харилцагч хэрэглээнийхээ төлбөрийг төлөх, карт болон пин код захиалах, картаа гээсэн бол яаралтай хаах, ”Харилцагчийн үйлчилгээний төв”-тэй шууд холбогдож лавлагаа авах болон санал, гомдол, талархлаа илэрхийлэх зэрэг өргөн боломжтой юм. Олон улсад энэхүү үйлчилгээ түгээмэл байдаг бол Голомт банк Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ. 

 

Ийнхүү Голомт банк нь ямагт шинийг санаачилж, салбарынхаа хөгжилд хурд нэмэхийн зэрэгцээ санхүүгийн тогтвортой үзүүлэлтээрээ тэргүүлсээр байна.

 

Анх  436 сая төгрөгийн дүрмийн сантай үүсгэн байгуулагдсан Голомт банк нь эдүгээ Монгол улсын ДНБ-ний 25% буюу дөрөвний нэгтэй дүйцэх хэмжээний 4 их наяд төгрөгийн активтай, 2.2 наяд төгрөгийн харилцагчийн эх үүсвэрийг төвлөрүүлж, 400 гаруй тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй болж санхүүгийн хувьд улам хүчирхэгжиж, харилцагчдынхаа талархлыг хүлээн ажиллаж байна.

 

Голомт банк “Өөртөө үйлчлэх булан” цахим үйлчилгээг шинээр нэвтрүүллээ

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.