2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » С.Бямбацогт: Нийгмийн салбарт хувьчлал хийхийг дэмжихгүй

С.Бямбацогт: Нийгмийн салбарт хувьчлал хийхийг дэмжихгүй

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

 

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн  дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ.

 

МАН-ын бүлгийн дарга  С.Бямбацогт "Манай бүлгийн хуралдаанаар  Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Засгийн газрын тайлан, Өмч хувьчлалын талаар төрөөс баримтлах,  Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн талаар санал бодлоо нэгтгэсэн. МАН-ын бүлэг Хүүхэд харах үйлчилгээний асуудлаар өнгөрсөн долоо хоногт завсарлага авлаа. 2014 оны нэгдсэн тайлан ирсэн. Тус тайланд нэгдсэн төсөв 870 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Энэ нь ДНБ-ний дөрвөн хувьтай тэнцүү байгаа юм. Татварын орлого 1.1 их наяд төгрөгөөр тасарсан. Хүү торгуулийн орлого 154 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Орлогуудаас ихэнх нь тасарсан бөгөөд ганц давуулан биелүүлсэн нь хүү торуулгийн орлого юм. Үүнээс төрийн байгууллагын дарамт шахалт ямар байгааг илэрхийлж байгаа үзүүлэлт. Цалин,  тэтгэвэрт 2012 оныхоос 400 орчим тэрбум төгрөг илүү зарцуулсан. Гэтэл бодит байдал дээр цалинг 6-12 хувиар нэмэгдүүлсэн. Энэ нь төрийн албан хаагчдын тоо нэмэгдэж байгаагийн илэрхийлэл . 2012 онд зээлийн үйлчилгээний төлбөрт 34 тэрбум төгрөг төлж байсан бол 2014 онд 500 тэрбум төлсөн. Хүүгийн зарлдалд нэг их наяд төгрөг төлсөн байна. Өрөөрөө өрөө төлдөг болсон. Цаашдаа өрийн дарамт улам нэмэгдэхийг илэрхийлж байгаа нь харагдаж байна. Санхүүгийн ерөнхийлөн захирагч, сайд дарга нарын гадаад зардал хоёр дахин хэтэрсэн байна"  гэлээ.

 

Тэрбээр мөн Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөлт оруулах асуудлыг энэ долоо хоногт батална. МАН-ын бүлэг нийгмийн салбарт хийх хувьчлал, өөрчлөн байгуулалт гэсэн заалтыг дэмжихгүй гэсэн байр суурьтай буйгаа илэрхийллээ. Монголын хөрөнгийн бирж, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мэдээлэл харилцаа холбооны сүлжээ компани гэсэн суурь дэд бүтцүүдийг хувьчлахгүй байх ёстой гэсэн саналтай байгаа. Нэг үгээр хэлбэл Өмч хувьчлалын талаар төрөөс баримтлах бодлогыг дэмжээд явна. Гэхдээ тодорхой салбарын агентлагуудыг хувьчлахгүй байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа аж.  

 

Дараагаар нь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа Хүүхэд харах үйлчилгээний хуулийн төсөлд завсарлага авсан талаар мэдээлэл хийсэн юм.

 

-Нийгмийн бодлогын байнгын хороон дээр манай намын бүлэг Хүүхэд хараг үйлчилгэний тухай хуульд завсарлага авсан. Энэ хууль дахин тодруулах, засч залруулах зүйл байсан учраас манай намын бүлэг завсарлага авсан. Тус хуулийг түргэн түүхий батлах дарамт шахалт өдрөөс өдөрт үзүүлж байна. Хүүхэд харах үйлчилгээг батлахын тулд хүүхэд харах үйлчилгээний орчны стандартыг гаргаж мөрдүүлсэн байх ёстой гэсэн байр суурьтай байна. Тиймээс МХЕГ, Стандартал хэмжил зүйн газарт хүүхэд харах үйлчилгээний орчны стандартыг батлах хоёр албан тоот явуулсан гэв. Хүнсний аюулгүй байдал, байлгах орчин нь бүрхэг байгаа юм. Эрүүл ахуй, аюулгүй орчин талаасаа бэлтгэл ажил нь хангагдаагүй байна гэж үзэж байгаа. Хууль  санаачлагч эмэгтэй гишүүд хүүхэд цэцэрлэгт хамрагдах хүртээмжийн тухай яриад байх юм. 260 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдахгүй үлдээд байгаа учраас бид түр зуурын арга хэмжээ авах ёстой гэсэн өнгө аястай зүйл яриад байна. Энэ чинь түр зуурын үйл ажиллагаа байж болохгүй. Хэрвээ үйл ажиллагааг нь явуулах юм бол нэлээн чанга стандарт хангасан зүйл байх ёстой.

 

Засгийн газар 2016 онд энэ хуулинд шаардлагатай 60.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргах боломж байхгүй гэдэг бичгээ өгсөн.  Гэтэл хууль санаачлагчид болно гээд зүтгээд байх юм. Монголын эдийн засаг өнөөдөр ямар түвшинд байгаа билээ. Төсөв нэмнэ гэдэг үндэслэлээр явбал 2012 оноос хойш давтагдсан зүйл рүүгээ эргэх нь. 2012 оноос хойш эдийн засаг сайхан байна, бүх зүйл болж байна, тэнд ч хөрөнгө оруулалт хийнэ гэж нийгэмд мэдээлэл цацсаар байж байгаад 2014 онд эдийн засгаа хөл дээр нь татаж унагаасан. Үүнд иргэд, ЖДҮ эрхлэгчид бэлэн биш байсан. Өөрөөр хэлбэл олон нийт төсвөөр дамжуулж хийдэг хөрөнгө оруулалтын ажил асуудалгүй юм байна гэж тооцоод өөрсдийн хөрөнгө оруулалтаар төрийн ажлыг хийдэг компаниуд өнөөдөр дампуурсан. Үүний нэг адил бид  хөрөнгө санхүүгийнхээ асуудлыг шийдэхгүй бол цэцэрлэг байгуулна гэж иргэд гэр барьж, өрөөгөө тохижуулж, камер авч тавьчихна. Гэтэл төрөөс үүнийг нь санхүүжүүлэх мөнгө байхгүй гэвэл иргэд хохироод үлдэнэ. Энэ мэт болгоомжлол бидэнд байгаа. Энэ бүхнийг судалж үзээд, гарсан саналуудыг дэмжээд явна гэсэн байр суурьтай байгаа. Бид ойрын үед барууны орнуудад хүүхэд харах үйлчилгээний шугамаар яаж хууль дүрэм гажууддаг тухай мэдээллийг  нийтэд мэдээлнэ. Хүүхэд харах үйлчилгээ бол дэндүү хариуцлагатай ажил. Хэн нэг хүний мэдэл өгөөд найдаад явдаг зүйл биш хэмээлээ.

 

Мэдээлэл хийснийхээ дараа МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

 

-Танай бүлэг хувьчлалын асуудлыг дэмжиж байгаа юу?

 

-20 орчим хуулийн этгээдийг хувьчлах асуудал оруулж ирсэн. Монгол Улсын  төсвийн орлого бүрдүүлэх, хувийн хэвшлээ дэмжих үүднээс хувьчилж болно. Гэхдээ Монголын төрийн мэдэлд байх шаардлагатай нийгмийн салбарын хувьчлалыг хийж болохгүй. Эмнэлэг сургууль, дэд бүтцийн компаниудаа хувьчлах нь буруу. Эрчим хүчний компаниуд дотор эрчим хүч үйлдвэрлэдэг, дамжуулдаг, түгээдэг компаниуд байна. Түгээх компаниудыг хувьчилж болно. Дамжуулдаг, үйлдвэрлэдэг компаниудыг хувьчилж болохгүй.

 

-УИХ наадмын дараа хуралдахаар яригдаж байсан. Танай бүлэг байр сууриа нэгтгэсэн үү?

 

-УИХ наадмын дараа хуралдах асуудлыг даргын зөвлөлийн хурлаар яригдаагүй байна.  

 

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард иргэдээс санал асуулга авах хэрэгтэй гэж байсан. Ямар байдлаар энэ асуулгыг явуулах бол?

 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэж амжихгүй. Ирэх намрын чуулганаар хэлэлцэж магадгүй. Зун ажлын хэсэг ажиллах байх. Санал асуулга явуулах нь томоохон арга хэмжээ болох байх. Тиймээс хэлэлцүүлэг явуулж болох юм. 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.