2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » З.Энхболд: Р.Гончигдорж дэд даргад сануулга өгч байна

З.Энхболд: Р.Гончигдорж дэд даргад сануулга өгч байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

З.Энхболд: Р.Гончигдорж дэд даргад сануулга өгч байна

 

Дөнгөж сая УИХ-ын чуулганы хурал дээр Д.Хаянхярваа гишүүн өнгрөгч баасан гарагт болсон УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн асуудлыг хөндөж тавьлаа. Тэрээр өмнө нь УИХ-ын дарга З.Энхболдод энэ тухай албан бичгээр хүргүүлсэн юм.

 

Д.Хаянхярваа : -Өнгөрсөн даваа гаригт энэ асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцээд Р.Гончигдорж даргын үйлдэл бүдүүлэг үйлдэл гэж үзсэн. Дээр дурдсан Дэгийн тухай хуулийн 19.1, 10.2, 19.7 дахь заалтуудыг хууль бус үйлдлээрээ хурал даргалагч УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т заасан “Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэх заалтыг зөрчлөө гэж үзэж МАН-ын бүлэг дүгнэлтээ гаргасан. Ингээд холбогдох арга хэмжээ авч, энэ хуулийг буцаах ёстой гэж УИХ-ын даргад хандсан албан тоотоо хүргүүлсэн байгаа гэлээ.

 

УИХ-ын дарга З.Энхболд - МАН-ын бүлгийн саналыг би УИХ-ын Тамгын газарт өгч тодорхойлолт гаргасан байгаа. Өөр асуудал хэлэлцэж байхад түрүүчийн асуудлаар санал хураах угаасаа дэгээр хаалттай учраас тухайн үед хурал удирдаж байсан Р.Гончигдорж дэд даргыг цаашид ийм зүйл хийж болохгүй гэж сануулж байна. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг санал хурааж дууссан бол тогтоол батлагдсанд тооцдог хуультай. Хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжээгүй учраас хууль санаачлагчид буцаах ёстой. Одоо хуулийн төслийг Засгийн газарт буцааж байна гэлээ.

 

Ийнхүү "Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль" буюу АТГ-т ХОМ өгдөг дарга нарыг ахин ХОМ-гээ өгвөл өршөөж шалгахгүй байх өршөөлийн хуулийг УИХ-ын дарга УИХ-ын дэг зөрчсөн хэмээн үзэж тухайн үед хурал даргалаж байсан Р.Гончигдоржид сануулга өгсөнөөр "Бондын мөнгөнөөс хулгай хийсэн хугайч нарыг өршөөх хууль" УИХ-ын босгыг давж чадалгүй уналаа. 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn