2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Налайхын сонгууль нахина

Налайхын сонгууль нахина

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

Налайхын сонгууль нахина

 

Налайхын захирагчийн сонгуулийн нэгдсэн дүн гарлаа. Нийт 20 мянган 315 сонгогч сонгуульд оролцохоос 10 мянга 540 иргэн сонгуульд идэвхтэй оролцож саналаа өгчээ.  Үүнээс 140 сонгогчийн саналын хуудсыг хүчингүйд буюу алдаатай бөглөсөнд тооцсон байна.  Сонгогчдын нийт ирц 51.88 хувьтай байж, сонгууль хүчинтэй болсон гэж сонгуулийн нэгдсэн хороо үзэж, саналыг гараар тоолсон. Ингээд сонгуулийн нэгдсэн дүнгээр нэр дэвшигч Д.Батбаатарт 1744 сонгогч буюу 16.7 хувь нь,  Б.Баяндэлгэрт 969 сонгогч буюу 9.32 хувь нь, Г.Болдбаатарт 304 сонгогч буюу 2.92 хувь нь, Д.Ганболдод 458 сонгогч буюу 4.4 хувь нь, Н.Мандуулд 550 сонгогч буюу 5.29 хувь нь, Ц.Минжинхүүд 2121 сонгогч буюу 20.39 хувь нь, Ш.Хаанд 3215 сонгогч буюу 30.91 хувь нь, Д.Цогоод 1039 сонгогч буюу 9.99 хувь нь саналаа өгчээ. Гэсэн ч Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар нэр дэвшигч санал өгсөн нийт сонгогчдын 50-иас дээш хувийн саналыг авснаар ялалт байгуулсанд тооцох ёстой юм. Энэхүү болзолыг хангаж санал өгсөн сонгогчдын 50-иас дээш хувийн дэмжлэгийг авсан нэр дэвшигч байхгүй учраас сонгуулийг дахин явуулахаар болжээ.

 

Ингэхдээ хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчийг дахин сонгуульд оролцуулах юм байна. Сонгуулийн нэгдсэн дүнгээр Ш.Хаанд нийт сонгогчдын 30.91 хувь нь, Ц.Минжинхүүд 20.39 хувь буюу сонгогчдын олонх нь саналаа өгчээ.

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.