2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шуугианы эзэн » Их хэмжээний алтны хэрэг прокурорт шилжлээ

Их хэмжээний алтны хэрэг прокурорт шилжлээ

Нийтлэлийн төрөл: Шуугианы эзэн

Энэ сарын 4-нд БНХАУ-ын иргэн Буянт-Ухаа дахь шалган нэвтрүүлэх гаалиар их хэмжээний алт гаргах гэж байгаад баригдсан билээ. Тэрбээр 170 гр цэвэршүүлсэн алт, 60 гр алттай шороог хилээр гаргахыг завдсаныг манай шалган нэвтрүүлэх газрын байцаагч нар илрүүлэн саатуулсан юм. Уг этгээдэд УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан бөгөөд тэдний шалгалт дуусчээ. Ингэснээр их хэмжээний алттай холбоотой хэрэг нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжиж байгаа юм. Сэжигтэн этгээдийн хувьд 13 сая төгрөгийн үнэ бүхий уг алтыг тухайн өдөр СА-902 чиглэлийн онгоцоор БНХАУ уруу авч гарахыг завдаад баривчлагдсан юм. Манай улсын хилээр их хэмжээний алт хууль бусаар авч гарах гэж байсан БНХАУ-ын иргэнийг өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан галгаж байгаа юм.

Unen.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.