2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Нэгдсэн төсвийн алдагдал 347,7тэрбум төгрөгт хүрлээ

Нэгдсэн төсвийн алдагдал 347,7тэрбум төгрөгт хүрлээ

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

Нэгдсэн төсвийн алдагдал 347,7тэрбум төгрөгт хүрлээ

 

 

Манай улсын нэгдсэн төсвийн тавдугаар сарын гүйцэтгэлийн дүнг Сангийн яамнаас танилцууллаа. Өнгөрсөн сарын байдлаар нэгдсэн төсвийн орлого 82.6, зарлага нь 68.7 хувийн гүйцэтгэлтэй байжээ. Нэгдсэн төсвийн орлогыг тавдугаар сард 2.5 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн бол 2.1 их наядыг хуримтлуулж, 450 гаруй тэрбум төгрөгөөр дутуу биелжээ.

 

Татварын орлого 230, татварын бус орлого 210 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн хэмжээнээс бага байна. Үүнд импортын барааны НӨАТ 154 тэрбум, өмч хувьчлалын орлого 123 тэрбумаар дутсан нь нөлөөлжээ. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 50, нэмэгдсэн өртгийн албан татвар 83, импортын гаалийн албан татвар 30 тэрбум төгрөгөөр дутжээ.

 

Одоогийн байддаар нэгдсэн төсвийн орлого 31 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

 

Үүнээс үүдэн нэгдсэн төсвийн тэнцэл 347.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард алдагдал 244 тэрбум байсан бол тавдугаар сард 347.7 тэрбум болж нэмэгджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.