2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Эрдэнэт үйлдвэрийн захиралууд харгис цагдаа болсон уу?

Эрдэнэт үйлдвэрийн захиралууд харгис цагдаа болсон уу?

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

Эрдэнэт үйлдвэрийн захиралууд харгис цагдаа болсон уу?

 

Хэдхэн хоногийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн даалгавраар тус  компанийн хуулийн хэлтсийн орлогч дарга Б.Ариунзаяа тэргүүтэй хуулийн хэлтсийнхэн үйлдвэрийн Хангамжийн хэлтсийн менежерүүдийн ажилтай танилцаж, гэнэтийн шалгалт явуулжээ.

 

Гэнэтийн шалгалт гэх арга хэмжээний процедурыг дурьдвал Б.Ариунзаяа тэргүүтэй  Хуулийн хэлтсийнхэн Хангамжийн хэлтсийн менежерүүдийн суудаг ажлын байранд орж ирцгээн ерөнхий захирлын зааврыг үндэслэн, шалгалт явуулах болсон албан тоот уншин, менежерүүдийг эгнээн зогсоогоод хүн тус бүрийн гар цүнх, халаасыг нэгжин, албаны бичиг баримт, үйлдвэрийн  дотоод сүлжээгээр байнгын хяналтад байдаг компьютерийн файлууд, тэр байтугай гар утсан дахь зураг,  бичлэг, мессэжүүдийг шалган сүрийг үзүүлжээ. 

 

Энэхүү aрга хэмжээний гол зорилго нь сонгууль дөхсөн  цаг үед  Эрдэнэт үйлдвэрт шаардлагатай  бараа материалыг гаднаас худалдан авах, нийлүүлэлтийг хянах үүрэгтэй хангамжийн менежерүүдийг айлгаж, хуулийн хэлтсийн гарын дор байлгах, улмаар эрх баригч намын данстай шахаачдын ажлыг саадгүй бүтээх зорилготой хэмээн Эрдэнэт үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд шивэр авир ярилцаж байна.

 

Дээрх гэнэтийн шалгалт  нь  НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Гэмт хэргийн тухай хууль  зэрэг  Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжууд, хүний эрхийг ноцтойгоор зөрчин Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтэс нь шүүх, цагдаагийн байгууллагын эрх үүргийг хэрэгжүүлж өөрсдөө  ноцтой хэрэг үйлджээ. 

 

Монгол Улсын шүүхийн шийдвэргүйгээр хууль хүчний ямар ч байгууллага  иргэн хуулийн этгээдийг цагдах, байцаах, иргэний болон ажил албаны нэр хүндэд нь халдах, гутаах, шүүх эрхгүйг АН-ын шахааны  даргаар удирдуулсан хуулийн хэлтсийн ажилтнууд мэдэхээ байчихсан нь эмгэнэлтэй. 

 

Ардчилсан ерөнхий захирал, дарга нартай ГОК-ийн Хуулийн хэлтэс  ардчилсан ертөнцөд арчигдан мөхсөн Нацист Германы нууц харгис цагдаагийн газар гестапо шиг хуулиас гадуур үйл ажиллагаа явуулдаг, ажилчдынхаа дунд дарга нараасаа айх аян өрнүүлж дарамталдаг болсныг энэ мэт олон жишээгээр дурьдаж болох юм. 

 

Хамт ажилладаг нөхдөө айлган сүрдүүлэгч тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн орлогч дарга Балдоржийн Ариунзаяа гэгч нь Ерөнхийлөгчийн төрсөн ахын хүүхэд гэх бөгөөд хуулийн чиглэлээр хувийн дээд сургууль төгссөн, 2012 оны сонгуульд АН ялж улмаар 2013 онд авга ах нь Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсоны дараа гэнэт дэвшин хэлтсийн орлогч дарга болсон хэл ус ч үгүй, ойворгон, сүржигнэгч гэдгээрээ нэр сүр нь мандаж яваа залуу гэнэ.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.