2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Соёл урлаг » “Miss Mongolia-2013” тэмцээн "Bikini Show"-гаар үргэлжилнэ

“Miss Mongolia-2013” тэмцээн "Bikini Show"-гаар үргэлжилнэ

Нийтлэлийн төрөл: Соёл урлаг, Онцлох мэдээ

“Miss Mongolia-2013” тэмцээн "Bikini Show"-гаар үргэлжилнэ “Miss Mongolia-2013” тэмцээн найм дахь хоногтоо амжилттай үргэлжилж байна.

 

Гоо үзэсгэлэн, мэдлэг, ухаанаараа үеийн 78 охидоосоо тунаж үлдсэн 20 охид өнөөдөр "Мисс  Бикини" төрлөөр шалгаруулалтанд орно. Зохион байгуулагчид уг шалгаруулалтыг олон арван үзэгчдийг хамруулсан гайхалтай шоу хэлбэрээр хийхээр төлөвлөж "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д 19:00 цагаас "BIKINI SHOW"-г  үзэгчдэд нээлттэйгээр зохион байгуулахаар болжээ.

 

Жил жилийн "BIKINI SKOW" Монгол охидын гоо үзэсгэлэн, төгс бие галбирын гайхам сайханыг үзэгчдэд мэдрүүлэн,  гайхшруулдагаараа онцлог бөгөөд энэ жилийн оролцогч охидын хувьд үзэгчдийг бүр ч илүү гайхшруулсан гайхалтай шоу болох болно хэмээн зохион байгуулагчид  онцолж байгаа аж.

 

Түүнчлэн "Miss Mongolia-2013" тэмцээний ялагчид олон улсын миссийн тэмцээнд оролцох урилгийн эзэн болдог бөгөөд энэ жилийн ялагчдийн хувьд Тэргүүн мисс  Японы Окинаво хотноо болох "Miss International 2013", Дэд мисс Африкийн Экваторт болох  “Miss World  tourism”-2013, Гутгаар байр БНСУ-ын Сөүл хотноо болох “World "Miss University 2013" тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртэх гэнэ.

 

 Энэ жилийн “Miss Mongolia-2013” тэмцээний ялагчын оролцох "Miss International" тэмцээн нь 62 жилийн түүхтэй, дэлхийн 80 гаруй орны бүсгүйчүүд оролцдог томоохон тэмцээн аж. Уг тэмцээнд олон улсын гоо үзэсгэлэн, энх тайвны элч нар хуран цугларч хоорондоо нөхөрлөн, дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулдаг уламжлалтай. Тэд зөвхөн гоо үзэсгэлэнг эрхэмлэх төдийгүй, сайхан сэтгэл, мэдлэг боловсролыг өндөрт өргөдгөөрөө онцлог юм.

 

Ийнхүү гоо үзэсгэлэн, энх тайвны элч болон дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж сайхан сэтгэл, мэдлэг боловсролоороо өндөрт өргөдөх “Miss Mongolia 2013” уралдаант тэмцээнийн шилдэг 20 оролцогчдын "BIKINI SKOW" өнөөдөр сонирхосон хэн бүхний өмнө нээлттэй болно.
“Miss Mongolia-2013” тэмцээн "Bikini Show"-гаар үргэлжилнэ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.