2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Төр иргэндээ 24 цагаар үйлчилдэг болно

Төр иргэндээ 24 цагаар үйлчилдэг болно

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Төр иргэндээ 24 цагаар үйлчилдэг болно

 

“Шийдлийн цаг”  уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нар оролцсон юм.  Төрд 24 цаг тасралтгүй гүйцэтгэдэг түргэн тусламж, онцгой байдлын алба зэрэг тусгай үүрэг олон бий. Үүнээс гадна төрөөс иргэддээ үзүүлдэг 160 гаруй үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлж, хүнд суртал, төвөг чирэгдэлгүй, хөнгөн шуурхай болгох гарц, шийдэл байгаа. Эхний ээлжинд гаднаа олон машин зогсох талбай бүхий байр гаргаж, яам, агентлаг болон Нийслэлийн төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг дор төвлөрүүлэн  дараагийн шатанд захын дүүргүүдэд төрийн үйлчилгээ хүргэх салбаруудыг байгуулах замаар энэ асуудлыг шийдэх боломжтой гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ. Амралтын өдрүүд, ажлын бус цагаар үйлчлүүлж болох энэ үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардагдах хөрөнгө, урсгал зардлыг Засгийн газар тодорхой эх үүсвэрээс шийдэх боломжтойг  Ерөнхий сайд онцолсон юм.

 

“Энэ бол зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай санаачлага. Ардчилсан төр иргэнээ захирдаг биш иргэндээ үйлчилдэг төр байх ёстой гэсэн үзэл санаа хэрэгжихэд чухал нөлөө үзүүлэх учраас дэмжиж байна. Иргэд замын түгжрэлд хотын төв рүү оролгүйгээр 24 цагаар үйлчлүүлж болох автомашины том зогсоолтой байр гаргах боломж бий. Хурдны зам дагуу байрласан  байранд байгаа байгууллагуудыг нүүлгэж, засвар хийхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай” гэж Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэллээ.  

Төрөөс үзүүлдэг 160 гаруй үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх технологийн шийдлийг гаргаж, иргэд нэг цонхноос бүх төрлийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайд хэлж байлаа.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.