2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » “Огцруулах” гарын үсэг зурсан УИХ-ын гишүүд хэн бэ

“Огцруулах” гарын үсэг зурсан УИХ-ын гишүүд хэн бэ

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

 

Улс төрд өрнөж буй гол үйл явдал нь Засгийн газрыг огцруулах. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг ганц өмөөрөх зүйл нь ард түмний санал асуулга. Өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулагдсан энэ санал асуулгаар ард түмний 56.1 хувь нь “Оюу Толгой” болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” гэсэн хариултыг сонгосон бол 43,9 хувь нь “Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох” гэсэн сонголтыг сонгосон. Гэхдээ өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлыг “Иргэд дэмжсэн гээд Оюутолгой, Тавантолгойгоо зарах уу” хэмээн дүнгэцгээгээд байна.

 

Үнэндээ бол Оюутолгойн баялгийн 80 хувийг эргэлтэд оруулах төслийг эхлүүлэх болсон нь сайн мэдээ. Эсэргүүцэх нэг ч хүн байхгүй. Гэхдээ С.Ганбаатар, Г.Уянга тэргүүтэй гишүүд “Улс орныг ЭЗЛЭХ хоёр арга байна. Нэг нь зэр зэвсгээр Нөгөө нь Өр зээлээр . . .

 

Монгол улс маань 2 дахь замаар явж байна. Оюутолгойг явуулахыг бид хориглоогүй, гацаагаагүй, ‪Гацаах‬ ч боломжгүй... ‪муу‬ гэрээг сайжруулах Монгол улсад үр өгөөжтэй байлгахыг л асуудаг шаарддаг... 600 сая долларын татварын акт буусаар 130 сая доллар, сүүлдээ 30 сая болж Риогийн өмнө бууж өгсөөр байна... Одоо бүр Рио тинтогийн зарим захирлууд нь "Монголын төрд 30 сая доллар өгөх ёсгүй байсан юм.

 

Гомдол гаргаад байгаа учраас аргагүй эрхэнд өглөө гэж байна.  Бид‬ авах ёстой юмаа авч байгаа болохоос дээрэм хийж аваагүй... Оюутолгойн алдагдалтай гэрээг засч сайжруулахын оронд нэмж өр тавин Монгол Улсыг улам бүр алдагдалд оруулж 6,8 тэрбум долларын зардал нэмж гаргахыг ЗГ хүлээн зөвшөөрлөө” хэмээн эсэргүүцээд буй. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Ерөнхий сайдыг огцруулахаар 15 гишүүн гарын үсгээ зуржээ. Тэдний зарим нь тодорхой бус байгаа ч гарын үсэг зурсан гэх гишүүдийн жагсаалтыг эхний байдлаар гаргаж. Тодруулбал УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, С.Ганбаатар, Х.Болорчулуун, О.Содбилэг, Ч.Улаан, Л.Цог, Ж.Энхбаяр, Г.Уянга, О.Баасанхүү, С.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нарын нэрс байна. Үүн дээр хэрэв МАХН Сөүлээс унагах шийдвэр хүлээн авбал Г.Шийлэгдамба, М.Сономпил, Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нар нэмэгдэнэ.

 

Мөн МАН-аас Засгийн газарт нэлээд шүүмжлэлтэй ханддаг Я.Содбаатар, Ү.Хүрэлбаатар нараас эхлээд гишүүд зурах магадлалтай. Гэхдээ С.Ганбаатар, Г.Уянга нар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-д оруулж чадлаа ч тэдэнд дахин 20 хүний санал хэрэгтэй. Чуулган дээр 39 гишүүн дэмжиж байж Ч.Сайханбилэг огцорно. Суудлаараа бол АН олонхи байгаа. Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газрыг унагаасан хор дахин найрвал Шийдлийн Засгийн газрын хувь заяа удаан үргэлжлэхгүй нь ойлгомжтой.

 

www.CHUHAL.mn

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.