2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » УИХ-ын дарга З.Энхболд Монголын нийт хүүхэд багачуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ

УИХ-ын дарга З.Энхболд Монголын нийт хүүхэд багачуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

УИХ-ын дарга З.Энхболд Монголын нийт хүүхэд багачуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ

 

Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан нийт хүүхэд багачууддаа баярын мэнд дэвшүүлье.

 

      Анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан түүхтэй. Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа 2.2 тэрбум гаруй хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн төлөө хүн бүхэн “За” гэж хэлэхийн тулд энэхүү өдрийг манай улс 1952 оноос эхлэн тэмдэглэж ирсэн уламжлалтай.

 

     Энэ жил Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсны 25 жилийн ой, Монголд хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой тус тус тохиож байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улсын төр, засгаас хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, боловсрол эзэмшүүлэх зорилтыг тууштай хэрэгжүүлж, хүүхэд бүр нийгмийн амьдралд идэвхтэй оролцох нөхцөл боломжийг бүрдүүлэх, хүүхдийн эрх тэгш байдлыг хангахын төлөө ажиллаж ирлээ.

 

        Монгол Улсын Их Хурал 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг баталж байсан бол өнөөдөр тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд Улсын Их Хуралд өргөн баригдсан “Хүүхдийн эрхийн тухай” болон “Хүүхэд хамгааллын тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна.   

 

     Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн орчин эрчимтэй өөрчлөгдөж байгаа  нь цаашид нийгмийн бүх суурь тусламж, үйлчилгээг хүүхэд бүрт чанартай, хүртээмжтэй хүргэх, хүүхэд багачуудын үндсэн эрхийг хүндэтгэж, бүх хүрээнд бүрэн дүүрэн хангахын төлөө бодлоготой, эрч хүчтэй ажиллахыг шаардаж байна.

 

      Энэхүү баярын өдрийг тохиолдуулан Монгол орны дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэж, хүүхэд бүр элэг бүтэн, энх тунх, аз жаргалтай амьдарч, эрдэм боловсролтой сайн хүн болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.  

 

 

 

              МОНГОЛ УЛСЫН ИХ

 

              ХУРЛЫН ДАРГА                                      ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.