2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » МУ-ын өрийн жагсаалт нэмэгдсээр....

МУ-ын өрийн жагсаалт нэмэгдсээр....

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

МУ-ын өрийн жагсаалт нэмэгдсээр....

 

Монгол Улс өрөнд баригдлаа хэмээн халаглаж байгаа хүмүүстэй олонтаа тааралдах боллоо. Тэгээд ямар турж үхэлтэй биш хэмээн ярьж байгаа хүмүүстэй ч тааралдлаа. Ихээхэн хэмжээний өрийн тухай санаа зовоосон энэ эцэс төгсгөлгүй яриан дундуур төрийн эрхэм дээдэс маань гадагшаа яваад л өр зээл нэмэж ирээд байх юм. Сүүлдээ урьж авчраад ч зээлж байх шиг. Ерөөсөө л өр ширнээс өөр асуудал ярихаа больсон болохоор Монгол Улс ямархуу хэмжээний өр тавьчихаад байгааг сийрүүлэх гэж оролдсон хэрэг.

 

       Ямартай ч 2012 онд Н.Алтанхуяг “шинэчлэлийн” хэмээх сүрхий нэртэй Засгийн газар байгуулсан даруй дэлхийн зах зээл дээр бонд гаргаад түүндээ “Чингис” нэр өгөөд 1.5 тэрбум ам.доллар оруулаад ирсэн. Энэ мөнгийг 10 жилийн дотор төлж, хүүгийн төлбөрийн хамт 2.1 тэрбум ам.доллар өгөх өртэй юм байна.

 

      Үүнтэй зэрэг шахам нэг мөнгө орж ирсэн нь Хөгжлийн банкны 580 сая ам.долларын зээл. Таван жилд төлөх хүүгийн төлбөрийн хамт 771.7 сая ам.доллар төлөх аж. Үүнээс хойш Япон руу айлчилж, “Самурай” хэмээх бонд босгож,  290 сая ам.доллар зээлчихсэн. Энэ мөнгийг 10 жилд төлнө. Хүүгийн төлбөрийн хамт 345.6 ам.доллар төлж таарах нь. Хамгийн ойроос аваад үзвэл Ч.Сайханбилэг Энэтхэгээс нэг тэрбум ам.долларын зээл авлаа. Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хятадаас 240 сая ам.долларын зээл гээд өрийн урт жагсаалт хөвөрч таарна. Дээр нь Оюутолгойн далд хөрөнгө оруулалтыг бараг зүгээр шахам өгчихсөн тухай шуугиж бий. Одоо Тавантолгойгоо М.Энхсайхан, Ч.Сайханбилэг нарын тооцоолж байгаа шиг зүгээр өгчихвөл жинхэнэ утгаараа модоо барихаас өөр аргагүй.

 

      Зөвхөн өнөөдрийн байдлаар эдгээр өрийн нийт дүнг гаргаад Монгол Улсын иргэн бүрт хуваавал нэг хүн 4.250.000 төгрөгийн өртэй гэсэн тооцоо гарч байна. Гурван сая хүнд хуваахад шүү дээ.

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn