2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Нийтийн тээврийн цалин нэмэх эсэхийг хотын дарга Э.Бат-Үүл л мэднэ

Нийтийн тээврийн цалин нэмэх эсэхийг хотын дарга Э.Бат-Үүл л мэднэ

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

Нийтийн тээврийн цалин нэмэх эсэхийг хотын дарга Э.Бат-Үүл л мэднэ 

 

Жилийн жилд л нийтийн тээврийнхэн ажил хаяж нийслэлчүүдийн хөлийг туших боллоо. Тухайлбал , өчигдөр өглөө Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” компанийн жолооч, кондукторууд дахин ажил хаяж ажил сургуульдаа явж буй иргэдэд хүндрэл учруулж олон хүнийг бухимдуулаад авсан юм. Уг нь хувийн нийтийн тээврийн компаниуд үйлчилгээ үзүүлж байсан ид ачааллын цагаар иргэдэд хүрэлцээ муутай байсан юм.

 

Нийтийн тээврийн салбар ажил хаях ёсгүй онцгой салбар гэгддэг. Гэтэл туд удаа дараа ажил хаяж олон хүнд чиргэдэл учруулах болсны шалтгаан нь нөгөө л цалингийн асуудлаас үүдэлтэй. Товчхондоо жолооч, кондукторууд цалингаа нэмэгдүүлэх шаардлагыг тавьж байгаа гэсэн үг. Уг шаардлагыг өмнө нь ч мөн тавьж байсан. Тухайн үед нь удирдлагууд нь цалинг нь нэмэгдүүлнэ, хэмээн ажил хаялтыг нь зогсоож байсан удаатай. Харин энэ удаа жолооч, кондукторууд цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж, автобусаа үйлчилгээнд гаргахгүй, улмаар автобусны дугуйн дор хэвтэн эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. Удаа дараа цалингаа нэмэгдүүлэхийг шаардлагыг тавьсан ч, удирдлагууд нь хүлээж аваагүй өдийг хүрсэн. Иймд энэ удаа автобусаа үйлчилгээнд гаргахгүй гэж эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь энэ аж. 

 

Энэ үеэр хуучнаар 600 гаруй ажилтны 500 нь ажил хаялт зарлахыг дэмжин, бусад автобусаа үйлчилгээнд гаргахгүй гэж тэмцсэнээс ажилтнуудын болон цагдаа нарын хооронд багагүй маргаан, үймээн үүсээд байсан юм.

 

Харин ажил хаялт зарласан компанийн удирдлага болон цагдаагийн байгууллагын зүгээс нийслэлийн 1.2 сая зорчигчийн эрх ашгийг хязгаарлахгүйн тулд зарим автобусыг үйлчилгээнд гаргаж, ширээний ард суун, зөвшилцөхийг хүссэн ч жолооч, кондукторууд үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэх хариултыг өгч байсан юм. Ингээд өдрийн 12:30 цагийн үед асуудлаа яаж шийдэх байгаа талаар “Автобус” -1 компанийн албан тушаалтнаас тодруулахад “Үйлдвэрчний эвлэлийн холбоо, ажилтнуудын төлөөлөл болсон үйлдвэрчний хороо, ажил олгогч нар зөвшилцөхөөр хуралдаж байна. Одоогоор эцсийн шийдвэр гарч, шийдэлд хүрээгүй байна. Манай ажилтнууд үйлчилгээндээ өнөөдөр /өчигдөр/ гараагүй байгаа. Харин хувийн автобусны компаниуд иргэдэд үйлчилж байгаа” гэх хариултыг өгсөн юм.

 

Ямартай ч ажил олгогчдын зүгээс жолооч, кондукторуудын цалин нэмэх үгүйг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл мэднэ гэж гэсэн байр суурь илэрхийлж байгаа аж. Харин ажилтнуудын зүгээс өмнө нь байгуулсан хэлэлцээрийн дагуу үндсэн цалингаа нэг дахин нэмэгдүүлэхийг шаардаж байгаа гэх тайлбарыг сэтгүүлчдэд өгч байв. Тодруулбал, Зам тээврийн яам, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын хооронд Авто тээврийн салбарт дагаж мөрдөгдөх хамтын тарифын хэлэлцээрийг хоёр жилийн өмнө хийж байжээ. Уг хэлэлцээрт жолооч, кондукторуудын нэг цагийн хөдөлмөрт хамгийн багадаа 4000 төгрөг байхаар тооцсон аж. Мөн жолооч кондукторуудын дундаж цалин 700-800 мянган төгрөг байх ёстой ч бодит байдал дээр 350-400 мянган төгрөгийн цалин авч байгаа аж. 

 

Гэтэл өнөөдрийг хүртэл тус хэлэлцээр хэрэгжихгүй байгаа учраас тэд ийнхүү ажил хаялтыг зарласан аж. Ямартай ч энэ асуудлаар нийслэлийн удирдлагууд, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Нийтийн тээврийн компаниудын төлөөлөл хамтран өчигдөр 13:00 цагт Нийслэлийн Засаг даргын тамгын газарт мэдээлэл хийхээр товлоод байсан ч уг хуралд нийтийн тээврийнхэн ирээгүй учраас энэхүү хурлыг цуцласан юм.Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдний цалин нэмэгдүүлэх асуудалд талууд тодорхой шийдэлд хүрч чадаагүй учраас ийнхүү хуралд ирээгүй аж. Тэгэхээр ажил хаяж байгаа жолооч, кондукторуудын цалинг Хотын дарга Э.Бат-Үүл нэмэх үү, үгүй юу гэдэг шийдвэрийг гаргах бололтой.

 

Нийтийн тээврийн цалин нэмэх эсэхийг хотын дарга Э.Бат-Үүл л мэднэ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.