2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Сэм Уолш 30 сая долларын татвараа төлнө гэж мэдэгджээ

Сэм Уолш 30 сая долларын татвараа төлнө гэж мэдэгджээ

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Рио Тинто”-ийн гүйцэтгэх захирал Сэм Уолшид асуулга хүргүүлж 48 цагийн дотор хариу өгөхгүй бол арбитрын шүүхэд өгнө гэж мэдэгдэж байсан билээ. Тус асуудал хэрхэн шийдэгдсэн талаар С.Ганбаатар гишүүнээс тодруулахад "“Рио Тинто”-ийн гүйцэтгэх захирал Сэм Уолш 48 цагийн дотор надад хариу ирүүлсэн. Тэрбээр  Монголын Засгийн газарт 30 сая доллар буюу 54 тэрбум төгрөгийн татвараа өгнө гэсэн. Хамгийн гол нь роялти татвараа авна гэсэн үг. Гэхдээ "Рио Тинто”-ийн зарим захирлууд нь Монголын төрд 30 сая доллар өгөх ёсгүй гэж ярьсан байсан. Тэд  хойшид роялти өгөхгүй гэсэн санаатай байгааг тэр ярилцлагуудаас нь харж болно. Үүнтэй тууштай тэмцэнэ. Бид авах ёстой юмаа авч байгаа болохоос дээрэм хийгээгүй" гэв.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn