2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ялж үзээгүй залуусын амбицтай ядруу уулзалт болов

Ялж үзээгүй залуусын амбицтай ядруу уулзалт болов

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

Ялж үзээгүй залуусын амбицтай ядруу уулзалт болов

 

 

Ардчилсан намд сайны хажуугаар саар гээч л болоод байх шиг. Учир нь өглөөний мандах нартай зэрэгцэн Монголд зургаан тэрбум ам.доллар орж ирэхээр боллоо гэж Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг мэдэгдсэн бол өөрсдийгөө АН-ын залуус гэж танилцуулсан хэсэг иргэд “АН Монголын төрийн удирдах ёсгүй” гэж мэдээлэл хийлээ.

 

Тэдний магнайд “Дарханы Ардчилсан намын дарга” гэж өөрийгөө танилцуулдаг Л.Наранбаатар. Тэрээр угтаа ийм албан тушаал эрхэлдэггүй. Дархан-Уул аймгийн Ардчилсан намын даргаар өдгөө Н.Мөнхдаш хэмээх эрхэм ажилладаг. Мөн тэрээр Н.Алтанхуягийг ерөнхий сайд байх хугацаанд түүний орон тооны бус зөвлөх нь байсан гэдэг. Түүнчлэн түүний багт Ардчилсан намын 25 жилийн ойн хурлын үеэр уриа, лоозон барьж үймүүлээд байсан П.Галиндэв, н.Мөнхжаргал, Д.Мөнх-Эрдэнэ нар багтжээ. Тэднийг АН-ын гишүүд “Ардчилсан намын нойлд ч орж үзээгүй, танихгүй хүүхдүүд” гэж мэдэгдээд авсан. Ийм л залуус “Ардчилсан нам Монголын төрийг удирдах ёсгүй, бид энэ намд орох ёстой, шинэчилнэ” гэж өнөөдөр мэдэгдэл хийлээ.

 

Угтаа Н.Алтанхуягийг АН-ын дарга байх хугацаандаа “намынхаа хаалга үүдийг  зургаан жил, түгжиж, салхи оруулалгүй удирдах үед чимээгүй байсан залуус яагаад гэнэтхэн сэрж Их хурлаа хуралдуул, биднээр АН-ыг удирдуул хэмээн шаардлага тавих болсон нь хачирхалтай. Эдгээр залуусыг Ардчилсан намын гишүүд тэднийг “албан тушаалын лифтэнд суухыг хүсэгчид” хэмээн тодорхойлж.

 

МАН-ын 2012 оны ялагдал нь МАХН хоёр хуваагдсантай холбоотой. Хэрэв хувийн эрх ашгаа хойш нь тавьж намаа өмнөө тавьсан бол, 2012 оны сонгуулийн дүн өөрөөр эргэх байсан. Энэ үед АН их хурлаа хийж намын даргаа сонгож баталгаажуулалгүй, ҮЗХ-оос түр томилсон  Н.Алтанхуягаар удирдуулж сонгуульд оролцсон байдаг. Улмаар АН түр томилогдсон  Н.Алтанхуяг даргатай  зургаан жилийг үдсэн. Н.Алтанхуяг АН-ын дарга байхдаа зургаан жил Үндэсний зөвлөлдөх хороонд ротаци буюу сонгуулиа явуулаагүй. Уг нь жил бүр ҮЗХ-ны гишүүдийн 25 хувийг сонгуулиар өөрчилж байх дүрэмтэй байсныг 2012 онд дүрмэндээ өөрчлөлт оруулж ҮЗХ-ны гишүүний сонгуулийг явуулахыг хориглож, Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байдаг.

 

Ардчилсан намын дарга З.Энхболд “2015 онд АН МАН  засагт хамтрахдаа үндсэн хууль, сонгуулийн тухай хууль, улс төрийн намуудын тухай хуулиудад өөрчлөлт оруулахаар болсон. Энэ дагуу суурь хуулиудад өөрчлөлт орсны дараа намууд Их хурлаа хуралдуулахаар төлөвлөж байна” гэдгээ мэдэгдсэн. Гэтэл дээрх зургаан жил анир чимээгүй байсан залуус яаран сандран намын их хурлаа хуралдуул гэж шаардах болсон нь 2012 оны МАХН-ын хуваагдлыг давтах гээд байна уу, АН-ыг харлуулж дэгээдэж унагах гээд байна уу гэж таамаглахад хүргэж байна.

 

Харин ч УИХ-ын дарга З.Энхболд АН-ын дарга болмогцоо Ардчилсан нам фракцгүй нам болж байгааг зарлаж, Зургаан жил салхи оруулаагүй ҮЗХ-ны гишүүний орон тоо гарсан суудал дээр нөхөн сонгуулийг хийж, зургаан сарын дотор дүрмээ өөрчилсөн билээ. Улс төр бол багаар ажиллаж амжилтанд хүрдэг. Үүний тулд улс төрийн намууд төлөвшсөн байхыг л шаарддаг. Энэ залуусын байдлаас харахад “Хүнээ төлөвшүүлэх, гишүүнээ төлөвшүүлэх” нь улс төрийн намуудын хамгийн чухал асуудал болж. 

 

Ялж үзээгүй залуусын амбицтай ядруу уулзалт болов

 

Ялж үзээгүй залуусын амбицтай ядруу уулзалт болов

 

Ялж үзээгүй залуусын амбицтай ядруу уулзалт болов

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.