2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » АТГ-т Баянгол дүүргийн татварын байцаагч нарын хэрэг шалгагдаж эхэллээ


АТГ-т Баянгол дүүргийн татварын байцаагч нарын хэрэг шалгагдаж эхэллээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

 

Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга Р.Мөнх-Эрдэнэд мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүлжээ.  Б нь нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Мэдээлэл боловсруулалт статистикийн тасгийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалынхаа байдлыг урвуулан эхнэр Х-ын үүсгэн байгуулсан аж ахуйн нэгж болон нэр бүхий компанийн дансанд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын данснаас 2010 оны хоёрдугаар сард 39 сая, 2010 оны 11 дүгээр сард 15 сая, 2011 оны хоёрдугаар сард 39 сая, 2009 оны 11 дүгээр сард найз П-ийн дансанд 37 сая төгрөгийг тус тус шилжүүлэн авч, завшин улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан байна. 

 

Түүнчлэн 2010 оны гуравдугаар сард нэр бүхий компаниас албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч мэхлэх замаар 25.5 сая төгрөгийг эхнэрийнхээ нэр дээрх аж ахуйн нэгжид шилжүүлэн авч, татварын өргүй гэх хуурамч албан бичгийг хийн өгч, их хэмжээний хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Дээрх гэмт хэргийг гарахад хэд хэдэн шалтгаан, нөхцөл нөлөөлсөн гэж Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч үзсэн байна. 

 

Тухайлбал, Баянгол дүүргийн Татварын хэлтэс нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ирж буй албан бичиг, хүсэлтийг нэг бүрчлэн бүртгэдэггүй, хэлтсийн удирдлага, тасгийн дарга нарын байнгын хяналт шалгалт хангалтгүй, албан хаагч ямар материал хүлээн авч шийдвэрлэж байгаа талаар мэддэггүй, татварын програмд нэмэлт мэдээлэл засвар оруулах эрх бүхий албан тушаалтан нь аж ахуйн нэгжийн татвар төлөлтийн талаар худал мэдээ, мэдээлэл оруулдаг, татварын илүү төлөлттэй аж ахуйн нэгжийн илүү төлөлтийг татвар төлөх гэж буй өөр аж ахуйн нэгжийн татварт суутгаж тооцдог зэрэг зөрчил, дутагдал байна. Иймээс дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч, хуульд заасан хугацааны дотор хариу ирүүлэхийг нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга Р.Мөнх-Эрдэнэд мэдэгдлээ. 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.