2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Ж.Эрдэнэбат: Төсвийн тодотголыг удахгүй өргөн барина

Ж.Эрдэнэбат: Төсвийн тодотголыг удахгүй өргөн барина

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

Ж.Эрдэнэбат: Төсвийн тодотголыг удахгүй өргөн барина

 

Монгол Улсын 2015 оны төсвийн нөхцөл байдал хүндрэлтэй байгааг Сангийн яамнаас мэдээлж байна. Салбарын яамны тооцоолж буйгаар жилийн эцэст төсвийн орлого 400 гаруй тэрбум төгрөгөөр тасрахаар байгаа аж. Тиймээс Засгийн газрын төвшинд Төсвийн тодотгол хийх асуудлыг ярьж байгаа гэдгийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр мэдэгдлээ.

 

Тэрээр “Төсвийн орлого дутагдахаар байгаа энэ үед Засгийн газраар асуудлыг хэлэлцэж, төсвийн тодотголыг удахгүй УИХ-д өргөн барина. Уг нь 2015 оны төсвийн тодотголыг хийхдээ Засгийн газраас орлого, зарлагаа 900 орчим тэрбум төгрөгөөр танаж, хөрсөн дээрээ буух байдалтайгаар оруулж ирсэн. Харамсалтай нь, УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд зардал 300 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Үүнтэйгээ уялдаад орлогын төлөвлөгөөнүүдийг ч бас гаргаж ирсэн. Энэ нь бодит байдалтайгаа тэр бүр нийцээгүй гэдэг нь өнөөдрийн төсвийн орлогын дутагдлаас харагдаж байна” гэсэн юм.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.