2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Хөгжлийн банкны Н.Мөнхбатын тансаг байр шуугиан дэгдээж байна

Хөгжлийн банкны Н.Мөнхбатын тансаг байр шуугиан дэгдээж байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Авилга

Хөгжлийн банкны Н.Мөнхбатын тансаг байр шуугиан дэгдээж байна

 

Хөгжлийн банктай холбоотой дуулиан шуугианууд огт тасрахгүй байна. Саяхан Самурай бондоос их хэмжээний мөнгө дутуу орж ирсэн тухай шуугиж энэ талаар Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат хэлэхдээ "Хүүг нь түрүүлээд өгчихсөн" гэх боловч зуучлалын хөлс гээч юманд ихэнхийг нь өгсөн тухай УИХ-ын гишүүд ахин дахин мэдээлсэн байдаг.

 

Тэгвэл АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар гэгч этгээдийн эзэмшдэг Монроуд ХХК хэмээх компани 38% гүйцэтгэлтэй байсан замыг ахин шинээр зам тавина хэмээн тухайн үеийн засгийн газарт итгүүлж онц их хэмжээний мөнгийг Хөгжлийн банкнаас Н.Мөнхбатын гарын үсгээр гаргаж авсан байдаг. Одоо энэ ажил нь 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд санхүүжилт нь 70% хийгдсэн тухай Н.Мөнхбат өөрийн биеэр мэдээлсэн юм. Гэвч АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар АТГ болон Хөгжлийн банкнаас олгогдсон гээд байгаа мөнгөний үнийн дүнг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд аваагүй хэмээн шуудхан л бултаж байгаа юм. 

 

Тэгхээр Монроудруу их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэдгийг АТГ болон Хөгжлийн банк мэдээлж байгаа бол УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар үгүй хэмээн няцааж энэ мөнгө хааш хэний гараар орсон нь эргэлзээ төрүүлж эхэллээ. Улсын мөнгөөр ажил гүйцэтгээд хэдэн жил дамнан мөнгөө олж авч чадахгүй байгаа компаниудын дэргэд АН-ын бүлгийн даргын компани хамаагүй давуу эрх эдлэн ийнхүү мөнгөө гүйцэтгэлээр нь биш урьдчилсан байдлаар авсан тухай ихээхэн хурц шүүмжлэлүүд цахим орчинд гараад байна.

 

Мөн өнгрөгч амралтын өдрүүдээр Хөгжлийн банкны захиралын саяхан авсан гэх Монголын баячуудын хороололын тансаг байрны зураг олон нийтэд дэлгэгдэн мөн шуугиан дэгдээж байгаа бөгөөд бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийн дараагийн дугаартаа хүргэх болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.