2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Сэрэмжлүүлэг: БИМЭКС ХОЛДИНГ-ийн оруулж ирдэг “Фруто Няня” будааны кашнаас хар хорхой гарчээ

Сэрэмжлүүлэг: БИМЭКС ХОЛДИНГ-ийн оруулж ирдэг “Фруто Няня” будааны кашнаас хар хорхой гарчээ

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ

Сэрэмжлүүлэг: БИМЭКС ХОЛДИНГ-ийн оруулж ирдэг “Фруто Няня” будааны кашнаас хар хорхой гарчээ

 

Хүн бүр хүүхдүүддээ чанартай, эрүүл, органик хүнс өгөхийг эрмэлздэг. Дэлгүүрийн лангуунд өрөөтэй байгаа ганган чамин хаяг шошготой бүтээгдэхүүнүүдээс ээжүүд ихэвчлэн Оросоос “Бимэкс Холдинг″-ийн оруулж ирдэг “Фруто НяНя”-г илүүтэй хэрэглэдэг. Нярай хүүхэд эмзэг мэдрэмтгий учир хаа хамаагүй чанаргүй бүтээгдэхүүнээс илүү “Фруто НяНя”-г чанартай гэж эцэг эхчүүд сонгодог байх. Гэтэл сүүлийн үед өнөөх чанартай гэж сонголтоо хийдэг эл бүтээгдэхүүн үнэнч хэрэглэгчдийнхээ итгэлийг алдсаар байгаа юм. Өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд л “фруто няня”-гийн жүүснээс сэжиг хүрэм муудсан нялцгай зүйл гарч ирж олон ээжүүдийн бухимдлыг төрүүлсэн. Тэгвэл саяхан нэгэн эмэгтэй хүүхэддээ тус бүтээгдэхүүний будааны кашыг зуурж өгсөн байна. Нэлээд олон хоног “фруто няня” будааны кашыг өгсөн бөгөөд өнөөх дотроос нь дотор арзайлгам хар хорхой гарч иржээ. Ингээд бусад ээжүүдэд сэрэмжүүлэг хүргэх зорилогоор цахим хуудаснаа постолжээ. Хүнсний бүтээгдэхүүн дотроос хамгийн эрүүл аюулгүй байдлыг дээд зэрэгт хангасан байх бүтээгдэхүүн бол нярай хүүхдийн хүнсний бүтээгдэхүүн. Гэтэл “Бимэкс Холдинг″-ийн оруулж ирдэг “Фруто НяНя” нэрийн бүтээгдэхүүнүүд сүүлийн үед эрүүл ахуйн шаардлага хангахгүйгээр зогсохгүй хүүхдийн эрүүл ахуйд заналхийлж байна.

 

 

Үргэлжлэлийг  Шуурхай.мн -ээс уншаарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.