2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Хөгжлийн банкны захирал 1 шөнө 2150$ буудалд тухалжээ

Хөгжлийн банкны захирал 1 шөнө 2150$ буудалд тухалжээ

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Онцлох мэдээ

 

Өнөөдөр өглөөний Өдрийн сонинд “Хөгжлийн банкны НО-г дэлгэсэн аудитын баримтууд” гэх нийтлэл гарсан байна. Тус нийтлэлд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын цалин, хангамж, томилолтод зарцуулсан мөнгөний хэмжээ /Зөвхөн ОХУ-ын Санкт-Петербург хотынх/-г дурдсан байна. Энэхүү баримтад дурдсанаар Н.Мөнхбат захирал улиралд зургаан сая төгрөгийн цалинтай аж. Тэрбээр онгоцны тийз авахад 8.9 саяыг зарцуулсан бөгөөд энэ нь нэг удаагийнх гэсэн байна. Түүнчлэн зочид буудлын 1 шөнийн зардал нь 3.9 сая төгрөг буюу 2150$ болсон гэжээ. 

 

Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатад өнгөрсөн 2014 онд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Тодруулбал, "Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл ердөө 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт төрүүлж тогтоол батлуулсан. Ингээд нэмж нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж аваад "Монроуд" ХХК-д шууд шилжүүлж өгсөн байгаа юм. Мөн Замын-Үүд хилийн боомтын ачааны шалган нэврүүлэх цогцолборт 8.7 км хатуу хучилттай автозамын ажлыг гүйцэтгэхээр өмнө нь техник, эдийн засгийн үнэлгээ хийж үзэхэд 20 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх боломжтой байна гэж байхад 33 тэрбум болгож батлуулсан. 

 

 

 

Түүнчлэн Халзан бүргэдэй, Солонготын давааны 100 км замыг шинээр тавих асуудлыг шийдсэн тэр өдрийн Засгийн газрын хуралдаанаараа Замын-Үүдийн 20 тэрбумын ТЭЗҮ-тэй автозамыг 33 тэрбум байхаар баталж Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид санхүүжилтийг шууд шилжүүлж олгосон. Эдгээр нь хууль дүрэмд нийцэхгүй, сэжиг бүхий үйлдэл учраас Н.Мөнхбат нарт эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна" хэмээн АТГ-аас мэдэгдэж байсан юм. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn