2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » АН-ын бүлгийн дарга, Хөгжлийн банкны захиралуудын 46,3 тэрбум юу болов? (БИЧЛЭГ)

АН-ын бүлгийн дарга, Хөгжлийн банкны захиралуудын 46,3 тэрбум юу болов? (БИЧЛЭГ)

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

 АН-ын бүлгийн дарга, Хөгжлийн банкны захиралуудын 46,3 тэрбум юу болов? (БИЧЛЭГ)

 

Өмнөх Шинэчлэлийн Засгийн газрын үед нэгэн дуулиан дэгдэж байлаа. Тухайн үед АТГ-аас хийсэн мэдээллээс үзвэл Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкинд хийсэн шалгалтуудаар онц их хэмжээний төлбөр мөнгөний асуудлууд гарч ирсэн бөгөөд Монроуд хэмээх компани нь УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарынх гэдгийг Монгол даяараа мэдэх бөгөөд АТГ-т мэдүүлдэг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ч мэдүүлсэн байдаг.

 

Тухайн үед сайтуудаар "Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь нийт 38 орчим хувьтай байхад, уг газарт шинээр зам тавих гэж байна хэмээн засгийн газарт ойлгуулж, шинээр тогтоол оруулж батлуулсан аж. Ингээд нэмээд 46,3 тэрбум төгрөг гаргуулж аваад “Монроуд” гэдэг компанид шууд шилжүүлэн өгсөн байна. Мөн Зам-Үүд хилийн боомтын ачааны шалган нэвтрүүлэх цогцолборт 8,7 км хатуу хучилттай замын ажил гүйцэтгэхээр өмнө нь техник эдийн засгийн үнэлгээ хийгдэж байсан юм байна. 20 тэрбум төгрөгөөр ажлыг гүйцэтгэх боломжтой байна гэсэн үнэлгээ гарсан байхад түрүүчийн Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн замын асуудлыг шийдсэн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг давхар оруулж, 20 тэрбумын ТЭЗҮ-тэй замын ажлыг 33 тэрбум хэмээн хөрөнгийг нь батлуулж, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид санхүүжилтийг нь шууд шилжүүлсэн нь илэрчээ. Энэ нь хууль тогтоомжид бүрэн гүйцэд нийцэхгүй, сэжиг бүхий асуудал байгаа тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Энэ хэрэгт Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаярыг сэжигтнээр татаагүй гэв." хэмээн мэдээлж байсан байна.

 

 

 

Тэгвэл саяхан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос энэхүү санхүүжилтийг хийсэн Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсэгт Б.Гарамгайбаатар гишүүн өөрийн хүсэлтээр орсон бөгөөд тухайн шалгалтыг явуулж буй УИХ-ын тамгын газрын ажилтнуудыг өөрийн үзэмжээр өөрчлөх оролдлогуудыг удаа дараалан гаргаж байгаа сурагтай.

 

Ялангуяа тэрээр МАН-аас төлөөлөл болон орсон ажилтнуудад ихээхэн таагүй хандаж байгаа бөгөөд Завхан аймагт Монроуд компанийн гүйцэтгэж буй АТГ-т шалгагдаж буй асуудал түүнийг ихээхэн сандаргаж эхлэв бололтой.

 

АТГ-аас хийсэн мэдээлэл болон УИХ-ын намрын чуулганы төгсгөлд Эдийн засгийн байнгын хороон дээр хэлсэн үгүүдийг харьцуулан хархад АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нь ашиг сонирхолын зөрчлөө шууд илэрхийлэн хаацайлж буй мэт хардлага төрүүлж байна. УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар гэгч УИХ-ын Байнгын хорооны хуралдаанд хэлсэн уг үгээрээ энэхүү шалгалтын ажлын хэсэгт байх нь зохимжгүй бөгөөд УИХ-ын гишүүний ёс зүйг сахин уг ажлын хэсгээс гарч шалгалтын ажилд садаа болохгүй байхыг цахим ертөнцөд олон нийтийн сүлжээнд иргэд бичиж байлаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn