2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

“Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

“Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

 

Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банк (АХБ) хооронд эдийн засгийн тэргүүлэх гурван салбар – хөдөө аж ахуй, барилга, зам тээврийн салбарт мэргэжлийн боловсрол, сургалтын (МБС) тогтолцоог сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хэрэгжүүлэх 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төслийн гэрээнд гарын үсэг зурав. Гэрээг Сангийн сайд Жаргалтулгын Эрдэнэбат, АХБ-ны Зүүн Азийн газрын захирал Аюуми Кониши нар үзэглэв.

 

Гарын үсэг зурах ёслол дээр ноён Кониши “Монгол Улсад эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайгаас өөр бусад салбарт ажлын байр бий болгох шаардлага тулгарч байна. Энэ төсөл нь богино ба урт хугацааны мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрийг ажил олгогч, аж үйлдвэрлэлийн салбарынхантай хамтран боловсронгуй болгож, иргэдэд хөдөлмөр эрхлэх ур чадвараа сайжруулахад нь туслах юм” гэдгийг онцлон тэмдэглэв.

 

МСҮТ-ийн оюутан, хөдөлмөр эрхлээгүй, ажил хайж буй насанд хүрэгчдэд төслийн үйл ажиллагаа голлон чиглэх юм. Мөн ерөнхий боловсролын 8, 9-р ангийн сурагчдад ирээдүйн мэргэжлээ мэдлэг, мэдээллээр хангагдсаны үндсэн дээр сонгоход нь туслах юм.

 

Төсөл нь тэргүүлэх гурван салбарт үйлдвэрлэлд суурилсан МБС-ын тогтолцоо бий болгоход дэмжлэг үзүүлнэ. Төслийн хүрээнд Мэргэжлийн боовсрол сургалтын зөвлөл, салбар зөвлөл, үйлдвэрлэлийн ба мэргэжлийн байгууллага холбоод, ажил олгогчдод МСҮТ-ийн хөтөлбөрт тавигдах стандарт бий болгоход нь дэмжлэг үзүүлэх; магадлан итгэмжлэгдсэн үнэлгээ ба гэрчилгээжүүлэлтийн төв байгуулах; доод тал нь 20 МСҮТ-ийн сургалтын тоног төхөөрөмж болон байр байгууламж шинэчлэн сайжруулах; сонгогдсон МСҮТ, үйлдвэрлэл хоорондын түншлэлийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлууд хийгдэнэ. Түүнчлэн МСҮТ-ийн багш, удирдлагын мэргэжил дээшлүүлэх сургалтын тогтолцоо бий болгох, мэргэжил олгоход чиглэсэн технологийн хичээл сонгон суралцах боломжтой бие даасан 30 ерөнхий боловсролын ахлах сургууль байгуулж мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөр хэрэгжүүлнэ.

 

2012 онд ажилгүйдлийн түвшин 8.2% байхад МСҮТ төгсөгчдийн дөнгөж 56 гаруй хувь нь ажлын байраар хангагдсан байна. Түүнчлэн 2012 онд 20-24 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин 17%-иас дээш байсан нь МБС-ын тогтолцоог сайжруулах шинэчлэл нэн чухал болохыг харуулж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.