2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » “Хан Ресурс” компанийн дарга Жим Доак амиа алджээ

“Хан Ресурс” компанийн дарга Жим Доак амиа алджээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Уул уурхай

“Хан Ресурс” компанийн дарга Жим Доак амиа алджээ

 

Манайд уран олборлодог Канадын “Хан Ресурс” компанийн дарга Жим Доак монголд амиа алдсан тухай эх сурвалж мэдээллээ. 59 настай Жим Доакын цогцсыг өчигдөр өглөө зочид буудлынх нь өрөөнөөс олсон байна.

 

Тэрээр компанийнхаа албан үүргийн дагуу өнгөрсөн долоо хоногт монголд ирээд байжээ. Түүнтэй хамт “Хан Ресурс”-ын Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Грант Эдэй монголд ирж, нэг зочид буудалд байршиж байсан аж.

 

Одоогоор түүний үхлийн шалтгааныг тогтоож амжаагүй бөгөөд цогцсын задлан шинжилгээ хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Түүний ямар зочид буудалд байрлаж байсан болон ямархуу байдалтай олдсон зэрэг мэдээллийг манай холбогдох албаныхан нууцалж байна.

 

Хэргийн тухай “Хан ресурс” компаниас тодруулахаар залгатал утсаа авахгүй байлаа.

 

Харин энэхүү дуулиант хэргийг орон нутгийнх нь ганц хоёр хэвлэл нэлээд хардсан шинжтэй бичжээ.

Тэд Арбитрын олон улсын шүүхэд шилжсэн уран олборлолтын лицензийн маргааны асуудлаар Монголын Засгийн газар “Хан Ресурс” компанид ялагдаж, өнгөрсөн гуравдугаар сард 100 сая ам.долларын хохирлыг барагдуулах болсон гэжээ. Мөн гурван жил үргэлжилсэн уг маргаан шийдэгдсэнээр Монголын талд томоохон цохилт болж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шүүмжилсэн нийтлэл ихээр гарч байсан хэмээн онцолжээ. Түүнчлэн Жим Доак монголд ирэхийн өмнө Арбитрын шүүхийн ялалтад баярлаж буйгаа илэрхийлж байсан хэмээн нийтэлсэн байна.

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn