2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 ААН-ЭЭР 12 ДАХЬ УДААГАА ШАЛГАРЛАА

ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 ААН-ЭЭР 12 ДАХЬ УДААГАА ШАЛГАРЛАА

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 ААН-ЭЭР 12 ДАХЬ УДААГАА ШАЛГАРЛАА

 

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран  улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд  жинтэй хувь нэмэр оруулж буй  шилдэг 100  аж ахуйн нэгжийг  шалгаруулан,  өргөмжилдөг уламжлалтай. Арван дөрөв дэх жилдээ зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээний үеэр,  Голомт банк  Монгол Улсын ТОП-Банк гэсэн өргөмжлөлийг 12 дахь удаагаа хүртээд байна.


Өмнөх жилүүдэд энэхүү шалгаруулалтыг явуулахдаа компани, ААН-үүдээс материал хүлээн авч, нэгтгэн дүгнэдэг байсан бол энэ жилээс Сангийн яам, СЗХ, ҮСХ, МХЕГ, ТЕГ, ЭДЕГ, ГЕГ зэрэг байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулан тодруулжээ. 


Өөрөөр хэлбэл Монгол Улсын нийгэм эдийн засгийн ачааны хүндийг үүрч,  ард түмний амьдралыг авч явдаг шилдэг 100 аж ахуйн нэгжийг засгийн газрын харьяа агентлагуудын албан ёсны судалгаагаанд үндэслэж шалгаруулсан нь жинхэнэ шударга шүүлт болсон юм.


Эдүгээ Монгол Улс гурван сая иргэн,  95 мянган аж ахуйн нэгж, 400 мянган малчин өрх, 50 мянган тариаланч нараасаа бүрдэж байгаа. Үүний дотроос топ-100 аж ахуйн нэгжийн борлуулалт 2014 онд 17 их наяд төгрөг байсан нь  манай улсын ДНБ-ний 70-80 хувь юм.


Хэдийгээр өнгөрсөн жил зарим компанийн ашиг хасахтай  гарсан ч ТОП-100 аж ахуйн нэгж улсад 2.5 их наяд төгрөгийн татвар төлж, улсын сангийн 30 хувийг бүрдүүлсэн байна. ТОП-100 аж ахуйн нэгжид  50 мянган иргэн ажиллаж байгаа юм. 


Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банкны хувьд 1995 онд үүсгэн байгуулагдахдаа 436 сая төгрөгийн дүрмийн сантай байсан бол өнөөдөр Монгол Улсын ДНБ-ний дөрөвний нэгтэй дүйцэх хэмжээний буюу 4 их наяд төгрөгийн активтай, 2.2 их наяд төгрөгийн татан төвлөрүүлсэн хөрөнгө, 400 гаруй тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй болж, санхүүгийн хувьд улам хүчирхэгжиж, тогтвортой өсөлтийг үзүүлж ирлээ.


Голомт банк нь олон улсын төлбөрийн картын системийг Монголд анхлан нэвтрүүлсэн бөгөөд дэлхийн мэдээллийн технологийн дэвшилд тулгуурласан, шилдэг шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг тогтмол нэвтрүүлж ирсэн тул “АНХДАГЧ-БҮТЭЭГЧ”  банк гэсэн алдрыг харилцагчдаасаа зүй ёсоор хүртсэн юм.
Учир нь Голомт банк Монгол Улсад анх удаа Мастеркарт, Visa картыг зах зээлд нэвтрүүлж, анхны интернэт банк, 24 цагийн банкны үйлчилгээ, мөнгөн гуйвуулгын Western Union үйлчилгээ, анхны  ухаалаг утсанд суурилсан банкны аппликейшн болох Смарт банк, Өөртөө үйлчлэх банкны үйлчилгээг нэвтрүүлсэн гээд Монголын банк санхүүгийн хөгжлийг шинэ шатанд гаргасан анхдагч  олон алхамыг хийгээд байна.


Өнгөрсөн онд Голомт банк нэр хүнд амжилтын илэрхийлэл болсон  American Express карт болон дэлхийд мэдээллийн технологиор тэргүүлэгч  Инфосис компанийн Финакл үндсэн бүртгэлийн системийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлээд байна.


Энэ бүх амжилт нь 20 жилийн турш бидэнтэй итгэл сэтгэлээрээ нэг байсан харилцагч та бүхний чин сэтгэлийн илэрхийлэл билээ. Эрхэм харилцагч танд баярлалаа.

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.